Нүүр хуудас Мэдээ Амиа алдсан цэрэг Б.Алтантулгын ар гэрийнхэн БХЯ-ны гадаа суулт зарлалаа

Амиа алдсан цэрэг Б.Алтантулгын ар гэрийнхэн БХЯ-ны гадаа суулт зарлалаа

Tugmn
Tugmn, TUG.MN

   Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг 01 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Талийгаачийн шүүх шинжилгээний хариу “өвчний улмаас” гэж гарсан бол ард иргэд болоод ар гэрийнх нь зүгээс 336-р анги доторх дэглэлт, яргаллаас үүдэж талийгч амь насаа алдсан гэх хардалт байгаа юм.

   Учир нь хэрэг гарсны дараахантай нь Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус ангийн ЗХЖШ-ын даргын тушаалаар 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраа, ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнчлэн ЦЕГ-аас амиа алдсан хүүгийн биед “хүүрийн толбо” үүссэн хэмээн мэдээлснээр иргэдийн дунд хүү өвчний улмаас бус бусдын гарт амиа насаа алдсан гэх хардлага гараад буй.

   Дайн дажингүй цагт цэргийн албан дахь эр цэргүүд тамлал, яргалал үзэж амиа алдаж, зарим нь эрэмдэг зэрэмдэг болж байгаа нь нийгэмд түгшүүрийн харанга дэлдээд буй учир амиа алдсан цэрэг Б.Алтантулгын гэр бүлийнхнээс Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн байр болох Монгол цэргийн өдрийг тохиолдуулан өнөөдөр Батлан хамгаалах яамны үүдэнд суулт зарлаж, нийгэмд нэгийг сануулж байна.

 Б.Хишигдэлгэр

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМонгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ
Дараагийн нийтлэл УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж, гурван асуудлыг онцоллоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү