Нүүр хуудас Мэдээ МАН-ЫН БҮЛЭГ: Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив

МАН-ЫН БҮЛЭГ: Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж байгаатай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс хуралдаж, хуралдааны дүнг танилцуулахаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгээс чуулганд хоёр асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж буй бөгөөд нэгдүгээрт, татварын багц хууль. Хоёрдугаарт, ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж буйгаа мэдээлэв.

  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Чуулгантай холбоотойгоор МАН-ын бүлэг хуралдаж 2 асуудал хэлэлцэхээр шийдэлд хүрсэн. Нэгдүгээрт, Татварын багц хууль буюу татварын ерөнхий хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, хувь хүний орлогын албан татварын тухай хууль гэсэн татварын гурван хуулийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг гарч сүүлийн нэг жилийн хугацаанд дээрх хууль дээр ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй зарим асуудлыг сая бүлэг дээр хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрлээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ татварын тухай багц хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж шийдсэн.

Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ хуулийн төсөл нь алтны татварыг 2,5 хувь болгох асуудлыг 2023 он хүртэл сунгах  тухай бий. Уг асуудлыг өмнө нь бүлэг дээр хэлэлцсэн ч унасан. Та бүхэн сүүлийн үед мэдэж байгаа. Сүүлийн үед Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ 81 хувиар эрс буурсан. Иймд алтны тушаалтыг нэмэгдүүлэх, цаашдаа вальютын нөөцийг бий болгох үүднээсээ энэ асуудлыг дэмжих нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлье гэж тус, тус шийдвэр гаргалаа” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг ѳгсѳн байна.

-Алтны татварыг буулгах үндсэн шалтгааныг хэрхэн харж байна?

-Хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болсонтой холѳогдуулан, Монгол банкинд тушаах алтны хэмжээ эрс багасаад байна. Алт вальютын нѳѳц бүрдүүлэх гол хэрэгсэл учраас анхаарч үзэх шаардлага үүсээд байна. 

-Татварыг нь харин ч багхар тавиад байгаа юм биш үү? 

-Энэ бол нѳѳц ашигласны тѳлбѳр. Дэлхийн жишгээр 2.5-5 хувийн хооронд байгаа. Бид энэ жишгийг бий болгоё гэж байгаа юм. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХууль бусаар 11000 ширхэг дуслын систем, нэг удаагийн тариур нэвтрүүлэхийг завджээ
Дараагийн нийтлэл Урамшуулалд хамрагдах спорт клубуудыг ирэх сараас магадлан итгэмжилнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү