Нүүр хуудас Мэдээ Урамшуулалд хамрагдах спорт клубуудыг ирэх сараас магадлан итгэмжилнэ

Урамшуулалд хамрагдах спорт клубуудыг ирэх сараас магадлан итгэмжилнэ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өнгөрсөн онд өөрчлөлт оруулж, тус хуулийн 9.4 дэх хэсэгт “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэх заалтыг нэмсэн. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих байсан.

   Уг ажлыг хэрэгжүүлэхийн тулд спорт клубуудыг тусгайлан магадлан итгэмжлэх ёстой. Гэвч өнөө хэр магадлан итгэмжилж, урамшуулал олгож эхлээгүй байгаа тул албаны хүнээс тодруулахад “Спорт клубийг магадлан итгэмжлэхэд бэлтгэл ажил их ордог. Спорт клубт цэвэр, тухтай орчин, үйл ажиллагааны хөтөлбөр, мэргэжлийн багш, аргазүйчтэй байх зэрэг тодорхой стандарт бий. Энэ стандартын дагуу магадлан итгэмжлэх ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ. Тухайн спорт клуб нь хамрагдах хүсэлтээ манайд ирүүлэх шаардлагатай. Ингээд хүсэлтийн дагуу манай шинжээчийн баг очиж ажиллах юм. Шинжээчийн багаас 80-аас дээш оноо авсан бол орон тооны бус зөвлөлөөр орж спорт клубийг магадлан итгэмжлэх юм. Магадлан итгэмжилсэн клубүүдийн материал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/- т очиж, ЭМДЕГ-ын шалгуурт тэнцсэн тохиолдолд тухайн клуб эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх боломжтой болох юм” гэв.

Дашрамд, фитнесс, йог, спорт клуб зэрэгт идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэвэл хөнгөлөлт үзүүлэх энэ ажилд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хоёр тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.

Х.Маргад

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМАН-ЫН БҮЛЭГ: Татварын багц хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив
Дараагийн нийтлэл С.Эрдэнэ: Намаас гараагүй байж шинэ нам байгуулна гэж ярьж байгаа нь хууль бус

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү