Нүүр хуудас Мэдээ С.Эрдэнэ: Намаас гараагүй байж шинэ нам байгуулна гэж ярьж байгаа нь хууль бус

С.Эрдэнэ: Намаас гараагүй байж шинэ нам байгуулна гэж ярьж байгаа нь хууль бус

Tugmn
Tugmn, TUG.MN

   УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан УИХ дахь намын бүлгүүдээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлэггүй болоод байгаа Ардчилсан намаас бүлгийн гэх мэдээллийг өгснөөр иргэдийн дунд нэлээдгүй ярианы сэдэв үүсгээд амжив.

Тэгвэл, энэ асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс тодрууллаа.

  • УИХ-д Ардчилсан намаас бүлэггүй хэрнээ бүлгийн хэмжээнд асуудлыг хэлэлцлээ гэх шүүмжлэл гараад байна. Энэ талаарх таны байр суурь?
  • УИХ-д бүлэгтэй, бүлэггүй байна гэдэг нэг их асуудал биш.
  • Дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. Ардчилсан намаас гарч, намаа цэвэрлэнэ гэв. Энэ талаар Ардчилсан нам ямар байр суурьтай байна вэ?
  • Хүний эрхийн асуудал. Гэхдээ нам байгуулж намаа шинэчилдэг гэж би хувьдаа сонсоогүй.

Нөгөөтэйгүүр өөрсдийгөө хууль тогтоогчид хэмээн цээжээ дэлддэг байж нэг намаас гаралгүй нөгөө намыг байгуулна гэж ярьж байгаа нь хууль бус үйлдэл.

  • Намаа шинэчилнэ гээд байгаа шүү дээ?
  • Нам байгуулж намаа шинэчилнэ гэж юу байдаг юм. МАХН-ынхан МАН-ыг шинэчилнэ гээд явахгүй байгаа биз дээ. Өнөөдөр намын нэг гишүүн мэдэгдэл хийсний төлөө Ардчилсан нам хуваагдана гэж байхгүй. Манай 21 аймаг, орон нутаг дахь салбар байгууллагууд бүгд л хэвийн ажиллаж байна. Хүмүүсийн хүсээд буй шиг нам дотроо хагарсан асуудал огт байхгүй. Артац явагдаж байгаа, шинэчилэгдэж байгаа.

   Алтанхуяг гэдэг хүний үед манай намд артац гэдэг зүйл байгаагүй. Бүгдийг нь цоожлоод хаячихсан. Гэтэл сүүлийн 3 жил энэ артац гэдэг зүйл манай нам дотор явагдаж байна. Энэ сарын 24-ний өдөр артацын санал хураалт явагдана. Шинэ залуучууд орж ирээд ямар ч шатанд хүрч болох боломж нээгдсэн. Ингэж нээлттэй ажиллаж байхад хүмүүс өөр юу хүсээд байгааг ойлгохгүй байна. 

 

Х.Маргад

Хаха 2 2 Таалагдсан 0 Гунигтай 4 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУрамшуулалд хамрагдах спорт клубуудыг ирэх сараас магадлан итгэмжилнэ
Дараагийн нийтлэл Н.Номтойбаяр: Коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд зүтгэх шаардлага алга

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

2 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү