Нүүр хуудас Мэдээ Н.Номтойбаяр: Коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд зүтгэх шаардлага алга

Н.Номтойбаяр: Коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд зүтгэх шаардлага алга

Tugmn
Tugmn, TUG.MN

ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу 400 орчим лицензийг төрд авна гэдэг мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас хийсэн. Үүний дагуу “Эрдэнэт” үйлдвэр, түүний дараа “Цагаас суваргын орд” гэдгийг онцолсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа.

-ҮАБЗ-өөс 400 орчим лицензийг төрд авна гэсэн зөвлөмж гаргаж, эхлээд “Эрдэнэт” үйлдвэр дараа нь “Цагаан суваргын орд” гэдгийг онцолсон. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

- Би бол УИХ-ын гишүүний ажлаа л хийж байгаа. Гэхдээ надтай хамааралтай асуудлыг нэр цохож тавиад байгаа учраас байр сууриа илэрхийлж байгаа юм шүү.  Ордын түүхийг нь ярьбал, 1970, 1980-аад онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгээд, нөөц олж тогтоогоогүй. Дараа нь Австралийн компани хайгуулын лицензийг нь аваад мөн олоогүй байдаг. Австралийн компаниас МАК аваад хайгуул хийсэн, орд олсон. “Оюутолгой”-н үйлдвэрлэлийн хүчин чадалтай харьцуулах юм бол 2,5-3 жилийн дотор ашиглах, “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад 10-15 жил ашиглах боломжтой орд. Гол зүйл нь ямар зарчмаар улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, олны яриад байгаа шиг Венсуэлийн зарчим эсвэл чөлөөт ардчиллын зарчмаар сайжруулаад явах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Төр гол нь татвараа маш сайн авч, үр ашигтай, иргэдийн амьдралд өгөөжтэй л байх ёстой.

-Одоогоор хэдий хэмжээний хөрөнгө оруулалт үйлдвэрт оруулаад байна вэ?

-400 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Эрсдэлээ өөрсдөө даагаад, гадны санхүүгийн байгууллагаас зээл авч, өөрсдөөсөө тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад томоохон бүтээн байгуулалт хийж байгаа үйлдвэрийн нэг бол Цагаан суварга. “Эрдэнэт” үйлдвэрээс хойш ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийсэн үйлдвэр байхгүй. Ганц хийгдэж байгаа бүтээн байгуулалт руугаа иймэрхүү байдлаар дайрч, давшлаад байх юм бол бодлогын өөрчлөлт рүү орохоос өөр аргагүй болно. Энэ үйлдэл нь ганц үйлдвэрийн асуудал биш гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид  хараад сууж байгаа.

-Үйлдвэр ашиглалтад орвол улсад хичнээн хэмжээний татвар төлөх вэ?

-Өнөөдрийн хууль тогтоомжоор бол борлуулалтын орлогоосоо улсад 70 орчим хувийн татвар төлнө. Одоогоор үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй боллоо.

-Таныг Ерөнхий сайдтай уулзсан гэх сураг бий. Эл асуудлаар уулзсан уу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл лицензийг хурааж авна гэсэн асуудлаар компани дээр очиж ажиллагаа явуулах албан ёсны шийдвэрээ танилцуулсан уу?

-Огт уулзаагүй. Нуухыг нь авах гэж байгаад нүдээ сохолчих вий гэдэг болгоомжлол надад бий. Энэ асуудал улс төрд байгаа учраас л ийм зүйл болж байна. Би хүлцэнгүй, ноомой явж ирсэн бол ийм зүйл болохгүй байх байсан. Тэглээ гээд би хонь шиг явж чадахгүй. Хэрэв коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж, зүтгэх шаардлага алга, миний хувьд.

 

Хаха 13 3 Таалагдсан 3 Гунигтай 21 Нүдний булай 8 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлС.Эрдэнэ: Намаас гараагүй байж шинэ нам байгуулна гэж ярьж байгаа нь хууль бус
Дараагийн нийтлэл Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

13 СЭТГЭГДЭЛ

  1. 400 сая $ хөрөнгө оруулалт хийсэн л гэнэ хэрэв үнэн бол тэр мөнгө монголын ард түмний өмч болсон байгалийн баялгаас л орж ирээ биз дээ. Газар ухаагүй бол ийм их мөнгө олдох уу.

    • Яг үнэн. Монголын газрыг баялагийн авах гэж урдчилан төмөр мөнгө шүү дээ. Монголын газрын баялаг бол монголын ард түмний өмч. Номтойбаатар аа! Үндсэн хуулиа мэдэхгүй хүн бусад хуулиа яаж мэдэх вэ дээ. Чи Богд уулыг хувьчилж авах өргөдөл бичээрэй. Тэгээд танд 4000000........ долларын хөрөнгө оруулалиыг хийх гэж үзээрэй.

  2. Соц үед хайгуул хийгээд олоогүй бас австралийн компани хайгуул хийгээд олоогүй газар тэнэг хүн очиж хайгуул хийнэ биз дээ. Ийм тэнэг юм ярихаа больчихоо

  3. Өөрийн эрх дархаа хамгаалуулах гэж аав чинь чамайг хатаагаад байгаа болхоос чи төрд зүтгээгүй эсэргээрээ эрх жаалынхаа ажлыг л хийхийг хүсэж байгааг чинь хэнч мэднээ. Бузраа төртэй бүү хутаг.

  4. энэ монголын торд оорийн эрх ашгийн толоо бсан Харин зутгэсэн гэж бхаар зайлаад огоосэй

  5. Чи л болж монгол төрд зүтгэж байгаа байхдаа өөрийн юмаа арвижуулж уул овоо шиг босгох гэж зүтгэж яваа та нар монголоо бодож ганцхан сая төгрөгийн цалин хөлс аваад зүтгэлээ юу худлаа хуцхаа болих хэрэгтэй

  6. Энэ улсын сонгосон замыг,Чи ч мэднэ,Би ч мэднэ.Харамсалтай нь сүүлийн 30-н жилийн байдлаар Монгол улс хөгжсөнгүй.Ард иргэдийн ч амжиргаа ч дээшилсэнгүй.Яагаад гэвэл та нар шиг юмнуудаас болоод,та нар шиг юмнууд, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг луйварчид,Үнэт баялагыг нь хямдаар авч ашиглаад байгаа учираас,Энэ улсад олигтойхон ганц ч үйлдвэргүй.Ажилгүйдэл гэдэг юм яриад сууж байгаа юм.Тийм учраас хуучин нийгмээ санагалзаад байгаа юм.Гэхдээ тийм ээ явахгүй ээ.Зүгээр л луйварчидаас салах гээд байгаа юм.

  7. хулгай луйвар концепц орж лицэнз луйвардахаа төр зүтгэх гээд ойлгочихсон эргүү банди уу

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү