Хэн нь худлаа хэлсэн бэ?

.

Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор данстай холбоотой нотлох баримтуудыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн Холбооны Улсаас олж ирлээ хэмээн сүүлийн үед цахим ертөнцөд багагүй цамнаж буй. Тэгвэл уг мэдэгдлийг эсэргүүцэж, өөрийнхөө байр суурийг хамгаалах үүднээс өнөөдөр Сангийн сайд асан Г.Баярцогт хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр тэрбээр “Т.Аюурсайхан гишүүний сая авчирсан гээд байгаа материалыг би 2018 оны 12 дугаар сард Швейцарийн Холбооны Улсын Прокурорын газраас өмгөөлөгчөөрөө дамжуулан авч, АТГ-т өөрийн биеэр хүлээлгэн өгсөн. Т.Аюурсайхан уг материалыг бататган авчирч өгснөөрөө намайг гэм буруугүй гэдгийг батлах сайхан боломж боллоо" гэсэн юм. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Баярцогт аль эрт хаагдчихсан оффшор дахь ганцхан дансныхаа мэдээллийг АТГ-т өгсөн гэх ба  Т.Аюурсайханы сая авчирсан материал нь бусад 5 дансных нь хуулга гэдэг утгаараа ихээхэн ач холбогдолтой материал. Ингэснээр С.Баярцогтын оффшор дахь дансны орлого зарлага, үүсэл гарвалыг судлах бүрэн боломжтой болсон" гэх мэдээллийг өгч буй. 

Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болоод өөрийнх нь хийсэн мэдэгдлийн хамтаар хүргье.

Баримт

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

Сангийн сайд асан С.Баярцогт

1

Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ гэхээр цаанаа өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Энэ ажил олон хүний оролцоотой хийгдсэн. 

Швейцарийн Холбооны Улсаас оффшор дансны мэдээллийг хэн нэгэн УИХ-ын гишүүнд өгөөд явуулчихдаг зүйл биш.

2

УИХ-ын гишүүн Пүрэвдорж, О.Баасанхүү нарын гишүүд бол “Оффшор данс”-тай холбоотой хэргийн материалыг авчирахад “хуруу байтугай хошуу нэмэрлээгүй”.

Миний хэргийг шалгахаар АТГ, НПЕГ-аас Швейцари дахь МУ-ын ЭСЯамаар дамжуулан 2017.09 дүгээр сард хүсэлт тавьсан.

3

-

Миний дансыг хариуцаж байсан банкны 2 ажилтныг дуудаж мэдүүлэг авах ажиллагаа 1 жил үргэлжилсэн.

4

УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарын холбооны улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд би Иргэн С.Баярцогтын дансны хуулгыг авчрах зорилготойгоор багтсан. Энэ асуудлыг УИХ-ын дарга бид л мэднэ. 

Швейцарийн Холбооны Улсын Прокурорын газраас хэргийн явцын талаар өмгөөлөгчөөр маань дамжуулан надад цаг тухай бүрт мэдээлж байсан.

5

С.Баярцогтын дансны хуулгыг авах асуудал айлчлалын хөтөлбөрт байгаагүй

Швейцарийн Холбооны Улсын прокурорын газраас Монгол Улс руу илгээх гэж байсан баримтаа над руу 2018.12 дугаар сард мейлдсэн. Тус 700 хуудас материалыг би өөрийн биеэр АТГ-ын мөрдөгч рүү мейлдэж, миний хажууд хэвлэж авсан.

6

Твиттер хуудсаараа дамжуулан “Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна" гэж жиргэсэн.

Сая ирсэн материалыг Швейцарийн Холбооны Улсаас Женев дэх манай ЭСЯ-аар дамжуулаад Гадаад хэргийн яам руу, яамнаас АТГ юм уу Прокурор руу хүргүүлсэн процесс.

7

Чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой учраас мэдээлэл хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн.

Би хувьдаа, Т.Аюурсайхан гишүүнийг тус материалыг авчирч өгсөн шууданч юм болов уу гэж ойлгож байна.

8

"Швейцарын талаас оффшортой холбоотой дансны хуулгыг хэн нэг улстөрч очиход нь өгөөд явуулсан хэрэг үү. Уг нь ГХЯ-аар дамжих ёстой гэсэн журам байх ёстой юм биш үү" гэсэн сэтгүүлчийн асуултад “УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнээр гэж би хэлсэн. Хэнээс яаж дамжиж ирсэн нь төдийлөн ач холбогдолтой биш. Швейцарын холбооны улс Монголын талд С.Баярцогтын дансны хуулгыг өгсөн” гэв.

Т.Аюурсайхан гишүүн Швейцарийн Холбооны Улс руу өөрөө очоод, хууль хүчний байгуулагынхантай уулзаад, тус материалыг олж ирсэн зүйл байхгүй.

9

-        

АТГ дээр надтай холбоотой 2 хэрэг шалгагдаж байгаа. Нэгдүгээрт, оффшор данс. Хоёрдугаарт, -“Оюу толгой”-н гэрээ

10

-        

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы гаргаж өгсөн материал, миний зүгээс гаргаж өгсөн материал хоорондоо таарч байгаа учраас “оффшортой холбоотой хэрэг “ уахгүй хаагдана.

11

-        

Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагаас гаргаж өгсөн надтай холбоотой 1000 гаруй хуудас материал надад 12 дугаар сард ирснийг би 01 дүгээр сард өгсөн.

12

 

. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй хүмүүс намайг Швейцариас ирж буй материалуудыг ирүүлэхгүй байх талаас нь байнга хориг саад учруулж байна гэсэн. Тийм биш. Дөнгөж сая би АТГ-ын мөрдөгч рүү илгээсэн баримтаа хүртэл сэтгүүлчдэд дэлгэж үзүүлсэн

Хаха 3 0 Таалагдсан 1 Гунигтай 8 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 5