Нүүр хуудас Мэдээ П.Долгормаа шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

П.Долгормаа шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа эрх мэдлээ урвуулан ашиглан бусдыг авилга өгөхийг шаардаж улмаар өгсөн мөнгөө нэхлээ хэмээн удаа дараа шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Иргэн П.Орхоны гомдлын мөрөөр энэ хэрэг 3 шатны шүүх болон АТГ зэргээр шалгагдсаны эцэст шүүгч П.Долгормаад эрүүгийн гэмт хэрэг үүсгэн,  ялын тогтоолыг прокурорт хүргүүлсэн байдаг.

   Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой байтал Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга  Н.Лүндэндорж Прокурорын дүгнэлтийг үл харгалзан П.Долгормаа шүүгчийн бүрэн эрхийг хэвээр байлгасаар байсан тул иргэн  П.Орхон Шүүхийн ёсзүйн хороонд гомдол гаргасан байдаг.          

   2019 оны 3 сарын 07-ны өдрийн 20 тоот тушаалаар Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн анханшатны шүүхийн шүүгч Пандийн Долгормаа шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдаг.

   Тэгвэл МУ-ын ерөнхийлөгч 3 дугаар сарын 14-ний өдөр “шүүгч П.Долгормаад эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татсан тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй” гэсэн зарлиг гаргажээ.

Хаха 2 15 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМэргэн ухаан гэж юу вэ...
Дараагийн нийтлэл Африкт үхлийн хар салхи болж, Мозамбике улсад 200 гаруй хүний амь эрсдлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

5 СЭТГЭГДЭЛ

  1. Za ystoi zuv yum bolj deerelhuu habaj tsaddgui imerhuu muusain yumnuudig shorond ni hataaaa. Battulga yrunhilugchduu bayrllaa. Yum uurchlugddug l yum bn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү