Африкт үхлийн хар салхи болж, Мозамбике улсад 200 гаруй хүний амь эрсдлээ

hi

Африкийн өмнөд хэсгийн улс орнуудад "Идай" хар салхины улмаас амь үрэгсэдийн тоо 1000 хүрэв. Мозамбикийн ерөнхийлөгч Фелипе Ньюс энэ тухай "The Associated Press"-д мэдээллээ. Тус улсад 3 хоног гашуудал зарлав. Мозамбикед онцгой байдал зарлах үүргийг ерөнхийлөгч өгөв. Хүчтэй борооны улмаас гол мөрний усны түвшин нэмэгдэж эргээсээ хальж оршин суугчдад ээлжит аюул нүүрлээд байна. Өмнө нь Зимбабве улсад Идай хар салхины улмаас 65 гаруй хүний амь эрсэдсэн ба 5 том гүүр эвдэрсэн нь үерт өртсөн районуудад тусламж үзүүлэхэд хүндрэл учирч байна. Мөн Индонезийн Папуа мужид үерийн улмаас 77 хүний амь эрсэдсэн ба энэ аюулын улмаас 116 хүн шаналан зовж байгаа тул аврах ажиллагаа ба хүмүүнлэгийн ажил явагдаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0