Назарбаев яагаад албан тушаалаасаа огцров?

hi

   Назарбаевын албан тушаалаасаа буусан нь улс орны хувьд юү авчрах вэ? Назарбаев Сингапур, Хятадын өндөр дээд албанаасаа буусан удирдагчдын жишээгээр Казакстаны улс төрд нөлөөлөх нөлөөллөө үргэлжлүүлэх болно гэж шинжээчид ярьж байна.

   1990 оноос хойш 5 удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялж Казакстан улсыг удирдсан Нурсултан Назарбаев 2019- 3 - 19 ний орон нутгийн цагаар 19.00 цагт ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлав. 30 жил улс орныг удирдсан хүн улс төрөөс үнэхээр явах уу? Одоо Казакстан өөрчлөгдөх үү? гэсэн асуудлуудыг шинжээчид ярилцаж байна. Назарбаев ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэдхэн сар албан тушаалаа орхиж болно гэвч улс орны удирдлагаас явахгүй байх гэж шинжээчид ярьж байна.

   Тэр өөрийн толгойлдог “ Нур Отан” нам, улсын аюулгүйн зөвлөлийн тэргүүний албан тушаалаараа улс төрд хяналтаа тогтоосоор байх болно гэж шинжээчид ярьж байна. Хэрвээ 2020 оны сонгууль тусгай журмаар урьдчилаад болчихгүй бол сонгууль их сонирхолтой болно гэж улс төрчид үзэж байна. Назарбаевын албан тушаалаа орхисон нь тийм ч гэнэтийн гайхмаар зүйл биш. Олон жил засаг төр удирдсан хүний улс төр, үндсэн хуулийн маневр гэж казахийн улс төрч Досым Сатпаев ярив.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0