Нүүр хуудас Мэдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гомдлоор Ц.Элбэгдоржид иргэний хэрэг үүсгэжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гомдлоор Ц.Элбэгдоржид иргэний хэрэг үүсгэжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрээр нэхэмжлэлдээ “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн нэр төрд халдсан учир нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, эдийн бус гэм хорын хохиролд тэрбум төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Энэ дагуу Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Ц.Элбэгдоржид холбогдох нэр төрд халдсан асуудалд иргэний хэрэг үүсгэсэн байна. Мөн зарлан дуудах хуудсыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хүргүүлжээ. Энэ талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Шинэчлэлийн Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн мэтээр намайг гүтгэсэн Ц.Элбэгдоржийг шүүхэд өглөө. Түүний мэддэг тооны нэгж нь тэрбум учраас тэрбум төгрөг нэхэмжиллээ. Энэ мөнгийг түүний бий болгосон шударга бусын хонгилыг нураахад бүрэн зарцуулна" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Хаха 3 14 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАнх удаа орон сууц худалдаж авсан эсхүл амины орон сууц барьсан иргэнд нэг удаа 6 сая төгрөгийг буцаан олгоно
Дараагийн нийтлэл Ховд аймагт 4-5 баллыг газар хөдлөлт болжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү