85 настай Ц.Раднаа Дэлхийн аварга, дээд амжилтын эзэн боллоо

hi

Польш улсын Торун хотноо хөнгөн атлетикийн Мастерсын ДАШТ явагдаж байна. ДАШТ-д өдгөө 85 настай Цэрэнгийн Раднаа гуай 400 м гүйлтэнд дэлхийн рекордыг эвдэж дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болжээ. Түүний үзүүлсэн амжилт 1:20.65 мөн Дэлхийн дээд амжилтаар бүртгэгдсэн аж. 
Мөн 3-н мөнгөн медалийн эзэн болоод байгаа Т. Цэрэндолгор тамирчны амжилтаас дурьдвал:

  1. Мастеруудын дэлхийн аваргаас-Алт-5; мөнгө-5; хүрэл-2
  2. Европын Мастерийн Интернацианаль тэмцээнээс-Алт-1; мөнгө-3
  3. Мастеруудын Дэлхийн аваргаас Алт-8; мөнгө-5 хүрэл-10
  4. Азийн Мастеруудын аваргын тэмцээнээс Алт-11; мөнгө-17; хүрэл-4
  5. Азийн аваргын олон улсын нээлттэй тэмцээнээс Алт-25 мөнгө-3
  6. Ази Номхон далайн орнуудын Анхдугаар наадмаас Алт-2 тус тус хүртсэн амжилттай бөгөөд Мастеруудын Олимпын-5 удаагийн аварга, Дэлхийн -8 удаагийн аварга бөгөөд Азийн рекордыг 10 удаа шинэчлэн тогтоосон юм.

Хаха 0 21 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2