Нүүр хуудас Мэдээ Мөрийтэй тоглоомын газарт хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Мөрийтэй тоглоомын газарт хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Тагнуулын байгууллага дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах мөрийтэй тоглоомын газраас хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг саатуулжээ. Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Шалгалтын үеэр тухайн газраас их хэмжээний хар тамхи илрүүлэн, 10 гаруй иргэнийг баривчилсан байна.

   Эх сурвалжийн мэдээлснээр гүйцэтгэх ажиллагаа оройн 23:00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд тагнуулын алба хаагчдыг тус газарт орох үед зарим этгээдүүд хэргийн газраас зугтахыг завдан, хажуугийн PC тоглоомын газарт нуугджээ. Улмаар тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэдэд нэгжлэг явуулахад их хэмжээний сэтгэц нөлөөт бодис илэрсэн тул 10 гаруй иргэнийг шалгахаар авч явсан байна.

Хаха 0 1 Таалагдсан 3 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл42 жинд хяналт хийхэд 30 нь баталгаажилтын хугацаа дууссан байжээ
Дараагийн нийтлэл ШИНЖИЛГЭЭГЭЭР ҮХЭЖ ХОРОГДСОН МАЛЫН МАХ БАЙСАН НЬ ТОГТООГДЛОО

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү