Нүүр хуудас Мэдээ ШИНЖИЛГЭЭГЭЭР ҮХЭЖ ХОРОГДСОН МАЛЫН МАХ БАЙСАН НЬ ТОГТООГДЛОО

ШИНЖИЛГЭЭГЭЭР ҮХЭЖ ХОРОГДСОН МАЛЫН МАХ БАЙСАН НЬ ТОГТООГДЛОО

Tugmn
Tugmn, TUG.MN

   Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн хүнсэнд зориулан төхөөрсөн биш, үхсэн малын мах байж болзошгүй сэжиг бүхий их хэмжээний маханд СХД дэх МХХ-ийн улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн.

   Хяналт шалгалтаар Баян-өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээршинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжилж Нийслэлийн Мал эмнэлэгийн лабораторид 5 дээж авч шинжилгээнд хамруулсан.
Шинжилгээгээр тус маханд бүлэн үүсч, булингартай, давс үүссэн, өнгөний өөрчлөлтгүй, шинэлэг махны pH 5.6-6.4 байх байтал 6,6-7,5 байсан шинж тэмдэг үзүүлсэн тул хүнсний стандартын шаардлага хангахгүй үхсэн болон өвчтэй малын мах байна гэсэн хариу дүгнэлт гарлаа. Иймд эрүүл ахуйн шаардлага хангаагүй их хэмжээний махыг холбогдох байгууллагатай хамтран устгах, ариутгалын ажил хийгдэнэ.
   

    Энэ хэрэгт Баян-Өлгий аймгийн прокурорын газраас холбогдогч М-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, эрүүл ахуйн шаардага хангахгүй үхсэн малын махыг их хэмжээгээр бэлтгэж ,Нийслэл хот руу тээвэрлэн ирэхдээ гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай тул зөрчлийн хэрэг нээж ажиллаж байна.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМөрийтэй тоглоомын газарт хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг баривчилжээ
Дараагийн нийтлэл 2020 онд Нийслэлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг авч байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү