Нүүр хуудас Мэдээ 2020 онд Нийслэлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг авч байна

2020 онд Нийслэлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг авч байна

Tugmn
Tugmn, TUG.MN

   Нийслэлийн засаг даргын тамгийн газар Азийн сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Хотын засаглалын сайжруулах төсөл”-ийг 2015 оноос хойш Нийслэлийн гэр хорооллын 87 хороонд хэрэгжүүлж байгаа билээ.

   Энэхүү төслийн хүрээнд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр 2020 онд нийслэлд хийгдэх барилгажуулалт, шинээр дэд бүтэц бий болгох, Нийслэлийн доторх томоохон авто зам, гүүр, тэдгээрийн гэрэлтүүлэг, гэрлэн дохио болон нийтийн эзэмшлийн тохижилт үйлчилгээ сайжруулах зэрэг бүтээн байгуулалтын ажлууд дээр иргэд саналаа цахимаар буюу SMART UB аппликейшн ашиглан өгөх боломжтой болсон байна.

   Өмнө нь цаасаар авдаг байсныг шинэчлэн ухаалаг утас дээр SMART UB аппликейшн суулгаад санал асуулгад оролцох боломж бүрдээд байгаа юм. Иргэд цахимаар саналаа өгсөнөөр иргэдийн ОНХС-ийн ойлголтыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийг зарцуулах, төсвийн үргүй зардлыг бууруулах, санал авах зардлыг хэмнэх түүнчлэн хороо, дүүргийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зэрэг олон ач холбогдолтой юм.

   Шинэ техник, технологи учраас систем ачааллах, хороодын техникийн хүчин чадлын боломж зэргээс шалтгаалж энэ жил 6 дүүргийн 42 хороодод явуулахаар болсон байна. Үүнд: Чингэлтэй дүүргийн 1-ээс 19-р хороо, Налайх дүүргийн 1-ээс 7-р хороо, Багануур дүүргийн 1-ээс 5-р хороо, Багахангай дүүргийн 1, 2-р хороо, Хан-уул дүүргийн 4, 6, 9, 17-р хороо,  Баянзүрх дүүргийн  1, 2, 3, 6, 7- р хороо тус тус хамрагдаж байна. 

   Ийнхүү дээрх хороодод хэсэгчлэн явуулж туршсанаар алдаа, эрсдэлийг тооцон шалгаж, нэмэлт  сайжруулалт хийж 2020 онд Нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд Smart UB аппликейшн ашиглан Нийслэлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг авах юм байна.  

Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санал асуулга 2019.04.08-наас 2019.05.08-ныг хүртэл явагдах юм.

Саналаа цахимаар өгөөд

Сайхан орчинд амьдарцгаая

Эх сурвалж: ЦЭГЦ МЕДИА

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлШИНЖИЛГЭЭГЭЭР ҮХЭЖ ХОРОГДСОН МАЛЫН МАХ БАЙСАН НЬ ТОГТООГДЛОО
Дараагийн нийтлэл “Зүүнбаян рефейнари” ХХК-ийн хядсан 1 ширхэг бургасны экологийн үнэлгээ 197,6 сая төгрөг

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү