Нүүр хуудас Мэдээ “Зүүнбаян рефейнари” ХХК-ийн хядсан 1 ширхэг бургасны экологийн үнэлгээ 197,6 сая төгрөг

“Зүүнбаян рефейнари” ХХК-ийн хядсан 1 ширхэг бургасны экологийн үнэлгээ 197,6 сая төгрөг

Tugmn
Tugmn, TUG.MN

Дөнгөж сая “Монгол ньюс” мэдээллийн төвд Туу голын 2 га газрын бургасыг хядаж, барилга барьсан хотын дарга С.Амарсайханы хамаарал бүхий гэх “Зүүнбаян рефейнари” ХХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Тус компанийн захирал О.Сайнбаяр хэлэхдээ:

-Манай компани хотын дарга С.Амарсайханы төрсөн дүү С.Отгонбаярын газар дээр барилга барьсан нь улстөрийн золиос болж байна. Анх бидний хэдэн залуус улс эх орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт хийе гэж санаа нэгдээд газраа хайж эхэлсэн. Ингэж яваад Туул голын эрэг дээр газар эзэмших зөвшөөрөлтэй мөртлөө ашиглаагүй хоосон газар байгааг олж мэдээд, газрын эзэнтэй холбогдох арга хайж эхэлсэн. Гэтэл газрын эзэн С.Отгонбаяр нь манай ахын цэргийн найз болж таарсан. Ийнхүү ахаараа дамжуулж түүнтэй холбогдоход тэрээр маш уриалгахнаар хүлээн авч “Залуус хийе гэсэн сэтгэлтэй бол би дэмжье” гээд бидэнд газраа ашиглуулж эхэлсэн. Ингээд бид 2014 оноос барилгын ажлаа эхэлсэн боловч хотын даргатай хамааралтай гэсэн улстөрийн золиос болоод өнгөрсөн оноос ажлаа бүрэн зогсоогоод байна гэсэн юм.

Түүний ярианаас дүгнэхэд тэрээр “С.Отгонбаяр гэгчээс газрыг худалдаж аваагүй, мөн С.Отгонбаяр нь түүний компанид хувь эзэмшдэггүй. Бидний хийсэн тохирооны үндсэн дээрээс газраа ашиглуулж байгаа” гэсэн нь анхаарал татаж байгаа юм. Учир нь Туул голоос урагшаа Богдхан уулын дархан цаазат газрын бүст хамрагддаг. Жирийн иргэд тэнд амьдрах 0,7 га газраа өмчилж авах гээд чадахгүй өчнөөн жил болж байхад голын хамгаалалтын бүс дэх газраа ямар ч арилжааны наймааны зорилгогүй, нэг ч төгрөгний ашиггүй хандивладаг С.Отгонбаяр гэгч О.Сайнбаярын хувьд яахын аргагүй “Сайн ах” гэлтэй.

Мөн тэрээр “Бид бургасны нөхөн төлбөр болох 11 сая 136 мянган төгрөгийг Нийслэлийн байгал орчны газарт тушаасан. Ер нь Туул гол дагуу 1400 орчим иргэн, ААН үйл ажиллагаа явуулж, том том орон сууцны хороолол баригдчихаад байхад яагаад зөвхөн “Зүүнбаян рефейнари” ХХК руу дайраад байгаа юм бэ? Тийм сүрхий юм бол тэдгээрийг бүгдийг нь буулга, бүгдийг нь цуцал, хэрэв тэгвэл бид ч мөн барилгаа буулгая” гэх зэргээр барьцав.

Тэрээр нийт 6891 м2 газрын бургасыг хядсан нөхөн төлбөртөө дөнгөж 11 сая төгрөг төлснөө хуулийн дагуу гэж сайрхаж суухад “Ногоон суварга сан” ТББ-аас 1 ширхэг бургасны ач тус, экологийн үнэлгээг гаргасан байна.

Тодруулбал:

                    1 ШИРХЭГ БУРГАС МОД АМЬДРАЛЫНХАА ТУРШИД:

  • 38,125,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулдаг
  • 75,640,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх агаар цэвэршүүлдэг
  • 45,750,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулдаг
  • 38,125,000 төгрөгөөр үнэлэгдэх хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.

Ингэхээр ганцхан ширхэг бургасны экологийн үнэлгээ 197.640.000 төгрөг болж байна.

Гэтэл тэрээр 11-хэн сая төгрөг төлснөө хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй мэтээр тайлбарлан сууж байгаа нь хэр үнэнд нийцэх вэ?

 

Түүнчлэн “Зүүнбаян рефейнари” ХХК-ийн захирал О.Сайнбаяр нь нийслэлийн засаг дарга С.Амарсайхантай эртний танил бөгөөд түүний “Оюуны Ундраа” группт хамгаалагчаас эхлээд нэлээд дээгүүр удирдах албан тушаал хашиж байсныг ч эх сурвалжууд хэлж байна.

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл2020 онд Нийслэлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг авч байна
Дараагийн нийтлэл УИХ: С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн процессыг шалгах түр хороо байгууллаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү