Нүүр хуудас Мэдээ УИХ: С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн процессыг шалгах түр хороо байгууллаа

УИХ: С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн процессыг шалгах түр хороо байгууллаа

Tugmn
Tugmn, TUG.MN

   С.Зориг агсны амь насанд халдсан хэрэгтнийг 18 жилийн илрүүллээ гэх зэргээр сүр дуулиантай эхэлсэн хэрэг сүүлдээ Монгол улсын гэм буруугүй иргэдийг эрүүдэн шүүх замаар хилс хэрэг хүлээлгэсэн нь тогтоогдоод байгаа. 2015 оноос эхлэн Т.Чимгээ, Б.Содномдараа нарыг С.Зориг агсны хэрэгт буруутган барьж саатуулан, Төв аймгийн урьчдилан хорих ангид хорьж байх явцдаа онц  ноцтой хүн амины хэрэгтэн ялтнаар хэрхэн дарамтлуулж, тамлуулж байгаа Хуулийн байгууллагынхны бусармаг бичлэгийн багахан хэсгийг тагнуулын байгууллагаас сэргээсэн билээ. Тэдний хоригдсон эхний 6 өдрийн хураангуй 20 гаруй минутын бичлэгийг үзсэн УИХ-ын гишүүд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл “МУ-д ардчилсан нийгэм гэж байдаг уу” гэдэгт эргэлзэхэд хүрлээ, хүнийг ингэж тамладаг юм уу? гэж нэгэн зэрэг дуу алдацгаасан.

   Ийнхүү тухайн хэрэг дээр ажилласан цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа анхнаасаа буруу явсан  учраас эрүүдэн шүүсэн ажиллагааг хэн хийлгэсэн, тэр ажиллагаанд хэн хэн оролцсон, жинхэнэ хэрэгтэн хэн болох, мөн захиалагч нь хэн бэ? гэх зэрэг олон асуултанд хариулт олж, хэргийг үнэн мөнөөр шийдэх зорилгоор өнөөдрийн УИХ-ын чуулганаар “С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүхийн процессыг шалгах түр хороо байгуулах” асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Ийнхүү төр нийгмийн нэрт зүтгэлтэн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнийг Монголын төр жинхнээсээ 21 жилийн дараа илрүүлэх үү? гэдгийг харах л үлдлээ.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл“Зүүнбаян рефейнари” ХХК-ийн хядсан 1 ширхэг бургасны экологийн үнэлгээ 197,6 сая төгрөг
Дараагийн нийтлэл ЭРҮҮЛ МЭНДИЙН УС УНДААНЫ ЗАХ ЗЭЭЛД ХИЙГДЭХ ТЭСРЭЛТ БУЮУ “МОНОС ХҮНС”-ИЙН IPO

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү