Нүүр хуудас Мэдээ Бүх тэтгэврээ өгдөг өөрийн шүтэн бишрэгч эмэгтэйг Пугачёва тайзан дээр урив

Бүх тэтгэврээ өгдөг өөрийн шүтэн бишрэгч эмэгтэйг Пугачёва тайзан дээр урив

Tugmn
Tugmn, TUG.MN

   Оросын эстрадын хатан хаан Алла Борисовна Пугачёва 70 насныхаа ойг маш өргөн тэмдэглэсэн билээ. Кремлийн ордонд болсон түүний ойн шоунд алдар суутангуудаас гадна олон жилийн турш Пугачёватай дотно байгаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй байсан билээ. Энэ эмэгтэйд дуучин маань өөрийн тэтгэврийг шилжүүлэн өгдөг байсныг “Комсомольская правда” мэдээллэв.

   Вип-партерт нэг сэхээтэн эмэгтэй байсныг сэтгүүлчид аль хэдийн анзаарсан байна. Тус эмэгтэй эстрадын од-той их л дотно ярилцаж байжээ. Пугачёвагийн дэмжигчид тэр эмэгтэйг Екатерина гэдэг гэв. Екатерина багаасаа л тэргэнцэртэй байсан ба Пугачёватай олон жилийн өмнө танилцсан, одоо болтол дуучин маань Катя-д тусалсаар иржээ. Пугачёва анх тэтгэврээ тогтоолгоход түүний тэтгэвэр сард 2000 рубль байжээ. Дуучны найз нөхөд, төрөл төрөгсөд үүнийг харгис явдал гэж үздэг байжээ.

   Түүний нөхөр Максим Галькин: "Улс түүний пянзны худалдаанаас маш их орлого олдог мөртлөө түүнд инээдтэй тэтгэвэр өгдөг" гэж хэлж байв. Хэдэн жилийн дараа түүнийг гавьяаныхаа амралтанд гарахад сард 17 мянган рубль өгдөг болсон бол 2018 онд “Ардын жүжигчин “ болж, 45 мянган рубль авах болсон байна. Дуучин маань бүх тэтгэврээ сар болгон Екатерина руу шилжүүлдэг байжээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУлаанбаатар хотоос Дарханы чиглэлд гарсан автозамын ослоос шууд дамжуулж байна ❗️❗️❗️
Дараагийн нийтлэл Налайхын авто зам засварын үеэр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү