Нүүр хуудас Мэдээ Өндрөөс унасан ослын улмаас улсын ахлах байцаагчийн актаар барилгын ажлыг түр зогсоолоо

Өндрөөс унасан ослын улмаас улсын ахлах байцаагчийн актаар барилгын ажлыг түр зогсоолоо

Tugmn
Tugmn, TUG.MN

Хан-Уул дүүргийн 4-р дүгээр хороо, “Талст ширээт” ХХК-ний захиалгаар баригдаж буй зоорьтой 16 давхар 2 блок барилгын В1 блокийн барилгын ажил гүйцэтгэгч “Авай цахир ”ХХК нь барилга угсралтын талбайд БНбД 12-03-04 болон БНбД 12-04-06 тоот “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм”, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас 2019 оны 04 сарын 10-ний өдөр 1 давхарын хэв хашмалын угсралтын ажил гүйцэтгэж байсан ажилтан 4 метр орчмын өндрөөс унасан осол гарчээ. Иймд 2019 оны 04 сарын 11-ний өдрийн 02-06-049/64 тоот улсын ахлах байцаагчийн актаар барилгын ажлыг түр зогсоож, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгч ажиллаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлНИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун: Хятадын компанид хүлэмжийн зориулалтаар 50 га газар олгохыг эсэргүүцнэ❗️❗️❗️
Дараагийн нийтлэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Жастын Батхүүд 40 сая долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө бол байгаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Хүний амь үрэгдсэн ямар ослын үед үйл ажиллагааг зогсоодог бэ. Өндрөөс хүн унаж нас барсан ослын үед МХ улсын байцаагч нь бид прокурорын зөвшөөрөлтэй очдог гээд тоодоггүй очдоггүй юм билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү