Нүүр хуудас Мэдээ "Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилтан албан хаачид их цэвэрлэгээ хийлээ

"Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилтан албан хаачид их цэвэрлэгээ хийлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” хаврын бүх нийтийн их цэвэрлэгээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 716 ажилтан, албан хаагчид оролцож Дунд голын сав газрын дагуух 600 м2 газар, 1, 2 дугаар баазын хашааны гадна доторх 10.4 га талбайг цэвэрлэн 300 гаруй шуудай хог хаягдлыг ачуулав. 
   Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан нээлтийн ажиллагаанд нэгтгэлийн хэлтсийн дарга, захиргааны ажилтнууд нийт 45 хүн оролцсон. 
Цэвэрлэгээний хүрээнд баазын 217 инженер техникийн ажилтан, шалгагч, жолооч нар байгууллагынхаа ойр орчмын 50 м газрыг цэвэрлэн, үүдний хаяг, цонх, хаалга, хайс хашлага, гражийн хаалгыг угааж, зам талбайн сул шороог шүүрдэн, гадна талбайгаа чийгшүүлэн, нийтийн тээврийн 212 автобусны дотор гадна тал, цонх, хогийн сав үүдний довжоог угааж цэвэрлэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЭрүүл мэндийн ус ундаа гэж юу вэ?
Дараагийн нийтлэл Хүүхдийг дарамталж цамцаар нь шээс арчуулсан СӨХ-ийн даргыг цагдаагаас шалгаж байна ❗️❗️❗️