Нүүр хуудас Мэдээ Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын таван иргэнийг саатуулж, шалгаж байна

Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын таван иргэнийг саатуулж, шалгаж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

   Сүхбаатар аймагт 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тал хээрийн болоод обьектын гал түймрийн хэрэг гарчээ. Энэ гал түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан, Дарьганга сумын нутаг Шилийн богд ууланд гарсан байна. Шилийн богд ууланд гарсан түймрийг Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, нутгийн иргэд нийлж газар авахуулалгүй унтрааж чадсан байна. 
Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт хийсэн шалгалтаар Дарьганга сумын нутаг байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол учирчээ.
   Тус аймгийн цагдаагийн газраас нутгийн иргэдтэй хамтран шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар Шилийн богд ууланд гал түймэр тавьсан байж болзошгүй Улаанбаатар хотын харьяат нэг автомашинтай, таван иргэнийг олж тогтоон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлИргэдийн түр цугларах 111 аюулгүйн байршил
Дараагийн нийтлэл Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү