Нүүр хуудас Мэдээ Сэтгүүлч эмэгтэй NBA дасгалжуулагчийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгав

Сэтгүүлч эмэгтэй NBA дасгалжуулагчийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгав

Tugmn
Tugmn, TUG.MN

   Америкийн Spectrum SportsNet La телеканалын хөтлөгч асан сэтгүүлч бүсгүй Келли Теннант “Сакраменто” NBA-гийн ерөнхий дасгалжуулагч Люк Уолтоныг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгаж шүүхэд нэхэмжлэл гаргасанаа мэдэгдэв. Энэ тухай ESPN 4-р сарын 23-нд бичжээ. Энэ явдал 2016 оны 4 сард Санта-Моника буудалд болсон ба сэтгүүлчийг бичсэн номныхон тухай ярилцахаар дууджээ.

   Түүнийг ирэхэд орон дээр дарж унаган “үнссэн” гэжээ. Энэ үед Уолтон “Голден стейт” багийн дасгалжуулагч байсан байна. Энэ хэргийг NBA тусгайлан мөрдлөг явуулж байна. 39 настай Люк Уолтон “Сакраменто”-гийн дасгалжуулагчийн ажлыг 2019 оны 4-р сарын 14-өөс хашиж эхэлсэн. Уг албанд ирэхээсээ өмнө 3 жил “ Лос Анжелес- Лейкерс”-т ажилласан. Тэрээр өнгөрсөн улиралд баг нь NBA playoff-д муу үр дүн үзүүлснээр багаасаа явсан байна.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлДэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ
Дараагийн нийтлэл Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү