Нүүр хуудас Мэдээ Эзэмшил газрын 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж байгуулна

Эзэмшил газрын 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж байгуулна

Tugmn
Tugmn, TUG.MN

   Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяны хүрээнд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газар, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр “Газрын тухай” хуулийн 35.3.4, 56.6 дахь заалтыг хэрэгжүүлж газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгүүлэх, эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж байгуулах талаар зөвлөмжийг хүргүүлжээ.

   Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийж илэрсэн дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хамтарсан хугацаатай албан шаардлагаар үүрэг өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлАвто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Дараагийн нийтлэл ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА