Нүүр хуудас Мэдээ Нүүн шилжих дадлага сургуулийг 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулна

Нүүн шилжих дадлага сургуулийг 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулна

Tugmn
Tugmn, TUG.MN

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд маргааш буюу энэ сарын 25-нд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулагдана.

Дадлага сургууль маргааш буюу 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулагдах ба энэ үеэр Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг түр хаах юм.

Зарлан мэдээллийн дуут дохио 08:00 цагт нийслэл даяар дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч,   өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарна.

Аюулгүй талбайд очихдоо газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа авчран, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилтад оролцсон талаарх бүртгэлээ хийлгэх юм. Бүх сургууль, цэцэрлэг, нийслэлийн төр, захиргааны, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын ажил 10:00 цагт эхэлнэ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл[ШУУД] ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорьсонтой холбогдуулан тайлбар хийж байна
Дараагийн нийтлэл “МОНОС ХҮНС” КОМПАНИЙН ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА ӨНӨӨДӨР БОЛНО

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү