Нүүр хуудас Мэдээ Төгс залуу гэр бүл гэж юу вэ?

Төгс залуу гэр бүл гэж юу вэ?

Tugmn
Tugmn, TUG.MN

Гэр бүл судлаачид таны санаа зовинож буй "Би хэзээ гэр бүлтэй болох вэ? Одоо ч оройтлоо доо" гэсэн асуултанд тань дуулгах сайхан бөгөөд таатай мэдээ бидэнд бий.

Нийтээрээ таныг ганц бие байгаад, бүр ойр дотны хүмүүс тань хүртэл ганц бие яваад санаа зовинон ярилцаж, эцэг эх, хамаатан садангууд уулзах болгондоо ийн асууж байна уу? Хэрэв таньд ийм бэрхшээл байгаа бол гэр бүл судлаачдын хийсэн нэгэн судалгааг хүргэе.

Нас 30 хүрээгүй, хамтын амьдрал нь таван жилээс хэтрээгүй, хосууд хоёул анхны удаа гэрлэсэн бол залуу гэр бүлд тооцдог. Тэгээд 18-21 насандаа гэрлэснийг нь түрүү залуу, 22-25 насандаа гэрлэснийг дунд залуу, 26-30 насандаа гэрлэснийг нь ТӨГС ЗАЛУУ гэр бүл  бологсод хэмээн үздэг болсон. 

"Төгс залуу гэр бүл" хэмээн нэрлэхийн учир нь энэ насандаа хүмүүс хувь хүний хөгжил гүйцэж, нийгэмд бие хүн болон төлөвшиж, мөн эсрэг хүйстний хайрлаж, халамжлахад бэлэн болсон байдаг ажээ. Тиймээс бүхий л талаараа төгөлдөржсөн үе хэмээн үзсэн байна.

Та нас оройтлоо гээд, танилцаад удаагүй хүнтэйгээ яаран гэрлэх эсвэл бусдын санааг амраах гэж хүнтэй суух тухай бодоод ч хэрэггүй. Хэрэв ийм бодол таньд орж ирж байгаа бол "Санаа зовох хэрэггүй" хэмээн зөвлөх байна.

Техник, технологи хөгжихийн хэрээр хүний насжилт нэмэгдэж буйг дэлхий нийтээрээ ажиглан харж байна.Магадгүй шинжлэх ухааны ололт амжилт, эрүүл хооллолт, эрүүл гэр бүлийн харилцааны нөлөөгөөр та бид 150 наслах. Ийм боломж өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Энэ жишгээр бол та одоо л өсвөр насандаа яваа залуу үеийн төлөөлөл болж хувирах нь. 

Төгс залуу гэр бүл бүтээх аз жаргалтай бөгөөд урт аялалд тань сайн сайхныг хүсье. 

Гэр бүл судлаач С.Баржав

Эх сурвалж: Mydarkhan.mn

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлДархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат: 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил дууссан. Энэ долоо хоногоос шинэ иргэдээ хүлээж авна
Дараагийн нийтлэл БОАЖЯ-ны удирдлагууд 1000 шонхор шувуу худалдаалсан асуудлыг шууд дамжуулж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү