Нүүр хуудас Мэдээ УИХ-ын Ш.Раднаасэд: Надтай төгссөн 130 гаруй хүмүүс хэрэг төвөгт орооцолдвол ард нь Раднаасэд байна гэвэл утгагүй

УИХ-ын Ш.Раднаасэд: Надтай төгссөн 130 гаруй хүмүүс хэрэг төвөгт орооцолдвол ард нь Раднаасэд байна гэвэл утгагүй

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэрэг хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын Ш.Раднаасэд: Хуучин төслөөр гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэж байсан. Харин өөрчилсөн байдлаар гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсноор зогсоно гэж заасан. Яагаад ингэж өөрчилсөн бэ гэхээр тухайн үед хүнийг удаан хугацаагаар яллагдагчаар татаад хорьж мөрддөг. Бүх насаараа шахуу яллагдагчаар татагдаад хөөн хэлэлцэх хугацаа нь хуулийн байгууллагад очоод зогсчихдог учраас энэ хөөн хэлэлцэх хугацаанд нь бариулж, мөрдөх ажиллагааг нь яаравчлуулж явуулахгүй бол одоогийн орж ирсэнээр хорьж мөрдөх хугацаа бол 24 сар хугацаа хэртэй боловч Ерөнхий прокурорын шийдвэрээр цаашаа хугацаагүй хорих заалтууд байгаа.

Мөн 2002 оны болон 1986 оны Эрүүгийн хуулинд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн өөрчлөлт байсан юм. 2008 онд үүнийг өөрчилсөнөөс болоод 10000 гаруй хэрэг түдгэлзсэн байгаа. Хэрэг түдгэлзэнгүүт хөөн хэлэлцэх хугацаа зогссонтой холбоотой хэргийн оролцогчдын хэн нэгэн алга болох, оргон зайлах, гадаад дотоодоос авах тайлбар авах мэдүүлэгтэй холбоотойгоор хэргийн сэжигтэн насаараа яллагдагчаар татагдах нөхцөл байдалд орсон. 10000 гаруй хэрэг гэдэг бол үүний цаана хамгийн багадаа 10000 гаруй хүн байна гэсэн үг. Үүнийг хүний эрх талаас нь харж, дээрдүүлэх зорилгоор хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн байдаг.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосонтой холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал их яригдаж байна. Тэдний нэг нь надтай нэг төгсөлтийнх. УИХ-ын Тамгын газрын даргын албан тушаалыг өгч авалцаж байгаа хүмүүс ч, дэд сайд асан Б.Энхбаяр ч манай төгсөлтийнх. Одоогийн дэд сайд Б.Элбэгсайхан ч манай төгсөлтийнх. Надтай төгссөн 130 гаруй хүмүүсийг хэрэг төвөгт орооцолдвол ард нь Раднаасэд байна гэвэл утгагүй. Мөн тэр Аззаяа гэж хүн намайг даргаар очиход л МХЕГ-т ажилладаг байсан. Намайг харлуулах зүйлийг хүний өөрийнгүй хийж байна. Манай намаас ч, нөгөө талаас ч хийж байгаа” гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХууль хяналтын буруутай шийдвэрт хохирсон иргэд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ
Дараагийн нийтлэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 192 мянган ядуу иргэнд барьцаагүй зээл олгоно

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү