Нүүр хуудас Мэдээ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 192 мянган ядуу иргэнд барьцаагүй зээл олгоно

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 192 мянган ядуу иргэнд барьцаагүй зээл олгоно

Tugmn
Tugmn, TUG.MN
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийн төслийг МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу МАН-аас өнөөдөр /2019.05.13/ мэдээлэл хийлээ. 
 
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Хуулийн төслийг 2020 оны сонгуулийн өмнө хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ төслийг баталж хэрэгжүүлснээр иргэдийг ядуурлаас гаргана. 192 мянган ядуу иргэн бий. Уг иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгох хуулийн төсөл санаачилсан юм. Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг барьцаагүй олгоно. Энэ бол төр иргэддээ итгэж зээл олгож буй хэлбэр. Сүүлийн нэг жил бизнес хийсэн, зээлийн муу түүхгүй, санхүүгийн талаар сургалтад суусан хүмүүс авах боломжтой. Иргэд өөрийнхөө амьжиргааг шийддэг болчихвол төрөөс хамааралгүй болно. Зээлийг Төрийн банкаар дамжуулж олгоно, эдийн засагт ачаалал үүсгэхгүй" гэв. 
Хаха 5 10 Таалагдсан 2 Гунигтай 2 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУИХ-ын Ш.Раднаасэд: Надтай төгссөн 130 гаруй хүмүүс хэрэг төвөгт орооцолдвол ард нь Раднаасэд байна гэвэл утгагүй
Дараагийн нийтлэл Х.Баасансүрэн хамба: Бурхан багшийн дүйчин өдрөөр аялгуут бясалгал хийнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

6 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү