Нүүр хуудас Мэдээ “ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС АЛДАГДАХ ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЛТЫГ ЗАМЫН-ҮҮД БООМТОД ЗОХИОН БАЙГУУЛАВ

“ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС АЛДАГДАХ ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛИЛТЫГ ЗАМЫН-ҮҮД БООМТОД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран “Химийн хорт болон аюултай бодис алдагдах үеийн хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургуулилтыг орон нутгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Сум дундын Цагдаагийн хэлтэс, Хилийн цэргийн 0108 дугаар анги, нэгдсэн эмнэлэг, Борхойн зам ХХК, Халиун кабелийн телевиз зэрэг байгууллагуудыг оролцуулан энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

   Химийн ослын аюул, хор хөнөөл, дүрэм, журам болон боомтын бүсэд химийн бодисын осол болсон тохиолдолд хэрхэн хамтран ажиллах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар дадлага сургуулилт хийгдэв. Мөн оролцогч байгууллага бүрийн чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ойлголт, мэдээллийг өгч осолд өртөгсдийг аврах, байгаль орчинд учруулсан хор уршгийг арилгах талаар мэдлэг, чадвар эзэмшсэн, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдалд ахиц гарсан сургалт болжээ.  

   Дадлага сургуулилтад ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын химийн мэргэжилтэн оролцож, сумын болон боомтын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, химийн ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудлын талаар зөвлөмж, чиглэл өгч Сүхбаатар боомт, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, НМХГ, Орхон, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяанлтын газрын улсын байцаагчид оролцож туршлага судлав.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБаруун таван аймгийн хэрэгцээг 100 хувь хангах цементийн үйлдвэрийн барилгын ажил эхэлж байна
Дараагийн нийтлэл БНСУ-ын Жинжү их сургуультай БМДИ, МУБИС хамтран ажиллах гэрээ байгууллаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү