Нүүр хуудас Мэдээ Иргэд амьдарч буй орчноо камержуулах саналыг хамгийн их өгчээ

Иргэд амьдарч буй орчноо камержуулах саналыг хамгийн их өгчээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Нийслэлээс 2020 онд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх иргэдийн саналыг ухаалаг утасны Smart UB аппликейшн ашиглан авах ажил энэ оны 04 дүгээр сарын 08-наас эхлэн нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. ОНХС-ын цахим санал асуулгыг нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд хэсэгчлэн явуулсан юм. Санал асуулгад оролцсон иргэдийн 43.3 хувь буюу 76330 иргэн саналаа цахимаар өгсөн байна.

Цахим санал асуулгад хамрагдсан 6 дүүргийн оролцоог ангилан авч үзвэл:

Санал асуулгад хамрагдсан иргэдийн зүгээс ирэх 2020 онд тухайн хороонд камержуулалтын ажил хийлгэх саналыг хамгийн их өгсөн байна. Үүнээс үзэхэд иргэд аюулгүй орчинд амьдарч, оршин суухыг хамгийн ихээр хүсч байгааг харж болно. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн ажлууд зайлшгүй хийгдэх шаардлагатай гэжээ.

Санал асуулгад оролцсон нийт дүнгийн мэдээлэл болон зарим судалгааны мэдээллийг дараах графикуудаас харах боломжтой.

График 1. Насны хувьд авч үзвэл:

 

 

 

График 2: Хүйсийн хувьд авч үзвэл:

 

 

 

График 3: Гэр хорооллын хөгжилд шаардлагатай ажилд иргэдийн өгсөн санал:

 

График 4: Орон сууцны хорооллын хөгжилд шаардлагатай ажилд иргэдийн өгсөн санал:

 

Ийнхүү ухаалаг утасны Smart UB аппликейшнийг ашиглан цахимаар саналаа өгснөөр иргэдийн цагийг хэмнэж, санал авах механизмыг хялбарчилсан, ил тод, нээлттэй санал асуулга болж чадсан хэмээн албаныхан үзэж байна. Иргэдээс ирсэн саналуудыг тухайн дүүргийнхээ ИНХ-аар хэлэлцэж, эрэмбэлэх юм. Дэмжигдсэн ажлуудыг 2020 онд ОНХС-ын хөрөнгөөр тухайн дүүрэг хороодод хийж гүйцэтгэх аж.

Ирэх 2020 оны ОНХС-ын хөрөнгө оруулалтын ажлын санал асуулгыг Smart UB аппликейшнийг ашиглан нийслэлийн 152 хороонд 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБНСУ-ын Жинжү их сургуультай БМДИ, МУБИС хамтран ажиллах гэрээ байгууллаа
Дараагийн нийтлэл Баян-Өлгий аймаг: Шүдний эмнэлгүүдэд зөвлөмж хүргүүллээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү