Нүүр хуудас Мэдээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Сүүлийн хэдэн өдөр махны хангамжинд саатал гарч, үнийн савлагаа үүссэн

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Сүүлийн хэдэн өдөр махны хангамжинд саатал гарч, үнийн савлагаа үүссэн

Tugmn
Tugmn, TUG.MN

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь махны хангамжинд саатал гарч, үнийн савлагаа үүссэн байдал нь ард иргэдийг бухимдуулсан. Энэ асуудлыг бид судалж, шуурхай зохицуулах арга хэмжээ авч байна. Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Энэ хэрэглээг үндсэн гурван сувгаар хангаж байна. 

Нэгдүгээрт, улсын нөөцийн махыг нийслэлийн 127 дэлгүүрээр худалдаж байна,

Хоёрдугаарт, “Хүчит шонхор” захаар дамжин зах зээлд шууд нийлүүлэгдэж байна,

Гуравдугаарт, хувийн хэрэглээгээр дамжин иргэдийн махны хэрэглээ хангагдаж байна.

Өнөөдөр улсын нөөцөөс нийтийн худалдаанд зориулан гаргаж байгаа махны хангамж харьцангуй тогтвортой байна. Дөрөвдүгээр сарын 15-наас улсын нөөцийн махыг 127 дэлгүүрээр дамжин борлуулж эхэлсэн. Энэ нь зах зээлийн үнээс 20-25 хувийн хямдралтай үнээр борлогдож буй юм. Цаашдаа бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Мөн бид амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахыг нийслэлийн удирдлагатай ярилцан хамтран зохион байгуулахыг ажиллаж байна.

Сүүлийн өдрүүдэд зах зээл дээрх махны нийлүүлэлтэд саатал гарсан. Үүнд цаг агаарын байдал нөлөөлсөн. Амралтын өдрүүдэд хөдөө орон нутгуудад цасан болон бороон шуурга шуурсны улмаас Улаанбаатар хот дахь махны нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн. Нөгөө талаар зохион байгуулалтын шинжтэй нөлөөлөл гарсан. Ялангуяа нийслэлд нийлүүлж байгаа малын махны гарал үүслийн баталгаажилт хангагдаагүйгээс болоод мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тодорхой хэмжээний мах зах зээлд нийлүүлэгдэх ажил саатсан. Зах зээл рүү нийлүүлдэг махны хангамж 30-50 хувиар тасалдсан явдал нь махны үнэ савлахад нөлөөлсөн. Өнөөдрөөс эхлэн махны нийлүүлэлт нэмэгдэж байгаа.

ХХААХҮЯ-аас тавдугаар сарын 14-ны өдрийн байдлаарх махны үнийг тодорхойлжээ. Тухайбал,

Хонины ястай мах

Хүчит шонхор зах – 8,000-8,500 төгрөг

Нарантуул зах – 9,500 төгрөг

Амгалан зах – 9,000 төгрөг

Фермерүүд зах – 10,000 төгрөг

Жуков худалдааны төв – 10,500 төгрөг

Хонины цул мах

Хүчит шонхор зах – 9,500-10,500 төгрөг

Амгалан зах – 10,500 төгрөг

Жуков худалдааны төв – 10,500 төгрөг

Үхрийн ястай мах

Хүчит шонхор зах – 8,000-9,000 төгрөг

Нарантуул зах – 10,000 төгрөг

Амгалан зах – 12,000 төгрөг

Фермерүүд зах – 12,000 төгрөг

Жуков худалдааны төв – 12,500 төгрөг

19-р хорооллын үйлчилгээний төв – 12,000 төгрөг

Үхрийн цул мах

Хүчит шонхор зах – 10,000-11,500 төгрөг

Нарантуул зах – 12,500 төгрөг

19-р хорооллын үйлчилгээний төв – 13,000 төгрөг

Нөөцийн махны үнэ:

Үхрийн ястай мах 7,200 төгрөг

Хонины ястай мах 6,000 төгрөг

Ямааны ястай мах 5,500 төгрөгийн үнэтэй байна.

Дээрх нөөцийн махыг нийслэлийн 127 дэлгүүрээс худалдаалж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлН.Нарангэрэл: “Шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 30-50 хувь буурах тооцоо бий”
Дараагийн нийтлэл Дорнод аймаг: Хануур, хатгуур эмчилгээ хийлгэсэн хүний бие хүндэрч эмнэлэгт хүргэгджээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү