Нүүр хуудас Мэдээ “Дубайн гэрээ”-г өнөөдөр цуцлах эсэх шийдэгдэнэ

“Дубайн гэрээ”-г өнөөдөр цуцлах эсэх шийдэгдэнэ

Tugmn
Tugmn, TUG.MN

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын байгуулсан “Дубайн гэрээ” Монгол Улсад хохиролтой, эрх ашгийг ноцтой хохироосон гэрээ болсон тухай У.Хүрэлсүх сайд олон нийтэд байнга ярьдаг. Тиймээс тус гэрээг шалгах ажлын хэсгийг хүртэл томилоод байгаа юм. Учир нь  “Дубайн гэрээ”-гээр гадны банкаас авах 4.2 тэрбум долларын зээлийг Оюутолгой төсөлд бус, “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд маш их хохиролтой бөгөөд, уг зээлийг “Рио Тинто” өөр дээрээ авч дураараа захиран зарцуулах эрхтэй болсон гэсэн үг.  Харин уг зээлийн хүү, алдангийг нь “Оюутолгой” ХХК төлнө гэх зэргээр 10 гаруй зүйл заалт Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм.

Тэгвэл Дубайн гэрээг цуцлуулахаар “Дархан Монгол ногоон нэгдэл” НҮТББ-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад удаж байгаа бөгөөд шүүх хурал өнөөдөр /2019.05.15/ 14:00 цагаас нээлттэй явагдах юм байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Дубайн гэрээ манай улсад хэрэгтэй гэрээ. Цуцалж болохгүй”

ШҮҮХ ХУРАЛД НЭХЭМЖЛЭГЧ ТАЛ БУЮУ “ДАРХАН МОНГОЛ НОГООН НЭГДЭЛ” НҮТББ  ЯЛАЛТ БАЙГУУЛБАЛ “ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ШУУД ЦУЦАЛЖ “РИО ТИНТО”-Г МОНГОЛ УЛСААС ХҮЧЭЭР ГАРГАХ ЮМ.

Тус шүүх хуралд хариуцагчаар Монгол Улсын Засгийн газар оролцох бөгөөд гуравдагч этгээдээр “Эрдэнэс МГЛ” ТӨХК, “Оюутолгой” ХХК оролцохоор болжээ.

Гэтэл “Дубайн гэрээ”-г МУ-д улсад хохиролтой учир цуцлах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж, ард түмнээс “алга ташилт” аваад байсан У.Хүрэлсүх сайд шүүх дээр өөр зүйл ярьж “Дубайн гэрээ манай улсад хэрэгтэй гэрээ. Цуцалж болохгүй” гэдэг байр суурь илэрхийлж, тус гэрээг цуцлуулахгүй байх бүхий л аргыг хэрэглэж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож байгаа “Оюутолгой” ХХК-ний хүнийг Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч болгожээ. Ингэснээр “Оюутолгой” ХХК нь МУ-ын Засгийн газрыг төлөөлөн ард түмний эсрэг тэмцэж, биднийг өрийн тулманд хийж, үр хүүхдийг минь Венесуэль улс шиг ирээдүйд амьдруулахаар ажиллах боломжийг олгож байгаа юм.

Тодруулбал, У.Хүрэлсүх сайд хоёр нүүр гаргаж наанаа ард түмнийхээ төлөө гэж ярих боловч, цаашаа харж ард түмнээсээ урвасан үйлдэл гаргаж байна. Тэрээр “авлигачтай тэмцэнэ. Ард түмнийхээ талд үргэлж зогсоно. Шударга бус бүхэнтэй амиа ч хайрлахгүй тэмцэлдэнэ” гэдэг ч түүний толгойлж байгаа Засгийн газрын үед ард түмэн худал амлалт сүржин хоосон ярианаас өөрийг мэдрэхгүй нь бололтой. Засгийн газраас олон сайхан мэдэгдэл хийдэг ч бодит байдал дээр иргэд үнийн хөөрөгдөл, шударга бус байдалтай хаа сайгүй нүүр тулсан хэвээр байна. 1600-1700 төгрөгт хэлбэлзэж байсан шатахууны үнэ 2000 төгрөгт дөхөж, 10000 төгрөгт хүрч үзээгүй махны үнэ 20000 төгрөгт ойртов. Өргөн хэрэглээний барааны үнэ ч өслөө. Харин ард түмнийхээ төлөө ажилладаг гэж өөртөө нэр хайрласан У.Хүрэлсүх чимээгүй байсаар, “Дубайн гэрээ”-г өөрт ашигтайгаар шийдэх эгзэгтэй мөчийг хүлээсээр, ард түмний анхаарлыг өөр зүгт хандуулахыг хичээсээр байна.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Дараагийн нийтлэл Владимир Путин , Майкл Помпео нар анхныхаа гэрээ хэлцлийг хийлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү