Владимир Путин , Майкл Помпео нар анхныхаа гэрээ хэлцлийг хийлээ

hi

   Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нарын уулзалт болж байна гэж Риа Новости мэдээллээ. Уулзалтанд Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин, ГХЯ-ны сайд Сергей Лавров, ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков нар оролцож байна. Уулзалт эхлэхэд Оросын төрийн тэргүүн АНУ, ОХУ-ын хоорондох харилцаа хэвийн болно гэдэгт найдаж байна гэж хэлсэн тухай ТАСС мэдээллэв.

В. Путин: "АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай сүүлийн ярьсан (утсаар) ярианы явцад 2 орны харилцаа холбоог сайжруулах, бидний харилцан сонирхолыг татдаг асуудлууд дээр хамтарсан шийдвэр гаргаж болох юм байна гэсэн итгэл найдвар төрсөн" гэв.

Владимир Путин тусгай прокурор Роберт Мюллерийн илтгэлийг "бодит" зүйл байсан гэж дүгнэв. Тэрээр анхнаасаа л Трампын сонгуулийн үеийн Оросын албаныхантай ярилцсан гэх яриаг худал зүйл гэж буруутгаж байсан юм. Мөн Владимир Путин уулзалтын яриа хэлцлийн сэдвийг дэлхийн эрчим хүчний зах зээлийн асуудал руу чиглүүлээд 2 орны бараа товарын хоорондох худалдааг сайжруулна гэж мэдэгдэв. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео манай 2 оронд ижил сонирхол байгаа гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0