Нүүр хуудас Мэдээ ЦЕГ: "Бага насны гурван хүүхдийг хайрцганд хийж тээвэрлэсэн" гэсэн мэдээлэл худал

ЦЕГ: "Бага насны гурван хүүхдийг хайрцганд хийж тээвэрлэсэн" гэсэн мэдээлэл худал

Tugmn
Tugmn, TUG.MN

   Хөвсгөл аймгийн иргэн “Н” нь өөрийн төрсөн эх “О”, хүрэн ах “М” нараас “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан гэнэ” гэсэн бусдаас амь дамжин сонссон мэдээллийг өөрийн цахим хуудсандаа “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлахгүй, дээрх үйл явдал болсон мэтээр өөрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд түгээсэн байна.

Эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон байна.

Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд иргэдийн ам дамжсан, худал “цуурхал” мэдээллийг албаны эх сурвалжаас нягтлахгүйгээр иргэд, олон нийтэд түгээхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлИх Британий ханхүү Чарльз АНУ - ын ерөнхийлөгч Трамптай уулзана
Дараагийн нийтлэл Улаан бурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын явц 65.1 хувьтай байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү