Нүүр хуудас Мэдээ НМХГ: Цэцэрлэгүүдэд шалгалт хийхэд 1799 зөрчил илэрсэн

НМХГ: Цэцэрлэгүүдэд шалгалт хийхэд 1799 зөрчил илэрсэн

Tugmn
Tugmn, TUG.MN

Өнөөдөр /2019.05.21/ НМХГ-аас сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын тайланг танилцууллаа. 

НМХГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: НМХГ-аас 2019 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллага 114, эрүүл ахуй халдвар хамгаалалын чиглэлээр 108, барилгын техникийн чиглэлээр 19, хүнсний чанар стандарт чиглэлээр 36, байгаль орчны хяналтын чиглэлээр 5 буюу нийт төлөвлөгөөт хяналтаар 282 байгууллагыг зарласан. Үүний 97 хувь буву 274 газар хийгдсэн. 

Хяналт шалгалтын явцад давхардсан тоогоор 2860 зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчилийг арилгуулах, заавар зөвлөгөө өгч улсын байцаагчын 1106 заалт бүхий 128 албан шаардлага, зөрчлийн тухай хуулийг үндэслээд 130 заалт бүхий 30 албан даалгавар хүргүүлсэн. Мөн зөрчлийн тухай хуулийг үндэслээд 114 албан тушаалтанд 44 сая 55 мянган төгрөгний торгох шийтгэл ноогдуулж, зөрчлийг бүрэн барагдуулж ажилласан. 

Хяналт шалгалтын явцад цэцэрлэгүүдэд нийтлэг хэд хэдэн зөрчил байхаас гадна анхаарал татсан зөрчил илэрсэн. Нийт 109 боловсролын байгууллагад шалгалт хийсэн. Зөрчлөөс дурьдвал, 

  • 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, нөхцөл, шаардлагыг биелүүлж хангаж ажиллаагүй
  • 28 цэцэрлэг мэргэжлийн эрхлэгчгүй 
  • 58 цэцэрлэг мэргэжлийн багшгүй 
  • Төрийн бус өмчийн 36 цэцэрлэг зориулалтын байргүй 
  • 84 цэцэрлэг гадна тоглоомын талбай байхгүй 
  • 37 цэцэрлэг сургалтын техник хэрэгсэл дутуу байсан
  • 71 цэцэрлэг хөгжим, биеийн тамирын заалгүй 
  • 93 цэцэрлэг сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх ажлын үр дүнг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт чиглэл өгөх, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих боломжгүй 

Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил илэрч байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна.

Мөн эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр төрийн болон төрийн бус өмчийн 105 цэцэрлэгт шалгалт хийсэн. Шалгалтаар төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 15 хувь нь барилга байгууламж хуучирсан. Дээвэр, хана, дулаан, цэвэр бохир усны сантехник, шугам хоолой, агааржуулалтын систем илэгдэлд орсон ЗАСВАР үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах цэцэрлэгийн эрүүл ахуйн нөхцөл, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1,2-2,5 дахин их хүүхэд хүлээн авч анги бүлгийн нягтрал ихэссэн байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлҮнэн гэж юу вэ?
Дараагийн нийтлэл Охидыг удаа дараа хүчиндсэн хэргээр Цагдаагийн хоёр албан хаагчыг шалгаж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү