Нүүр хуудас Мэдээ Охидыг удаа дараа хүчиндсэн хэргээр Цагдаагийн хоёр албан хаагчыг шалгаж байна

Охидыг удаа дараа хүчиндсэн хэргээр Цагдаагийн хоёр албан хаагчыг шалгаж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчиндсэн, жирэмсэн болгосон хэрэгт холбогдож улмаар хэргийг шалгаж байна. Хууль сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үүрэгтэй Цагдаа тэр дундаа хүчингийн гэмт хэрэгт холбогдсон харамсалтай. 

Хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон охид одоогоор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хамгаалах байранд тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна. Харин нэг охин нь зургаан сартай жирэмсэн болсон талаар харамсалтай мэдээлэл байна.

Тодруулбал, 05 дугаар сарын нэгний өдөр Өндөрхангай сумын цагдаа Ш.М нь сурагч охиныг хүчиндсэн хэмээн ар гэрийнхэн нь аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Харин Зүүнговь сумын цагдаа О.Д нь сурагч охиныг хүчиндсэн, үүнийхээ дараа айлган сүрдүүлж, мэдээллийг нууцалсан талаар мөн л ар гэр нь мэдээлжээ.

Охидыг дарамтлах байдлаар байнгын бэлгийн харилцаанд орж, охин жирэмсэлсэн тухай мэдээлэл олон нийтэд хүрээд байгаа юм. Хохирогч охин ээжгүй бөгөөд аав нь хөдөө орон нутагт ажилладаг нэгэн байжээ. Аав нь ажлаар явахдаа охиноо цагдаагийн алба хаагчид захиж үлдээдэг байсан байна. Харин аавыг нь явсан хойгуур охиныг дарамтлан олон удаагийн үйлдлээр биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглан бэлгийн дур хүслээ хангадаг байсан нь тогтоогдоод байгаа юм. Уг хүчингийн хэрэг үйлдсэн алба хаагчийг Мөрдөн шалгах газрын тусгай субектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгаж байна.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлНМХГ: Цэцэрлэгүүдэд шалгалт хийхэд 1799 зөрчил илэрсэн
Дараагийн нийтлэл УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү