Нүүр хуудас Мэдээ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН АХЛАХУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС САНААЧЛАН САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН АХЛАХУУДЫН ЗӨВЛӨЛӨӨС САНААЧЛАН САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Tugmn
Tugmn, TUG.MN

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлахуудын зөвлөлөөс санаачлан алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр сайн үйлсийн аян зохион байгуулжээ.

Тус хэлтсийн  цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Д.Нямжавыг 2019.05.12 ны өдөр авто эргүүлд ажилаа хийж байх хугацаанд нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  гэр нь шатсан байна. Гэр шатах үед эхнэр нь гурван хүүхэдтэйгээ байсан тул галын аюулаас  хүүхдүүдийнхээ амь насыг аварчээ. Гэр нь шатсан алба хаагчийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид байгууллагынхаа хэмжээнд сайн үйлсийн аяныг шуурхай зохион байгуулж, таван ханатай шинэ гэр, ор, зурагт зэрэг эд зүйлсийн хамт бэлэглэсэнд алба хаагчийн гэр бүл, үр хүүхдүүд баяртай байна. 

Цагдаагийн ахлагч Д.Нямжав нь цагдаагийн байгууллагад 9 дахь жилдээ ажиллаж байна.  Ард олныхоо амар амгаланг сахиулах алба үүргээсээ гадна алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санаачлагатай ажилласан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлахуудын зөвлөл болон алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлГоломт банк Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр 16 дахь жилдээ өргөмжлөгдлөө
Дараагийн нийтлэл Баар, зочид буудал, массаж, сауны газруудад хяналт шалгалт хийгдэж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү