Нүүр хуудас Мэдээ ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: БНХАУ руу экспортлох маханд КВОТ тогтооно

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: БНХАУ руу экспортлох маханд КВОТ тогтооно

Tugmn
Tugmn, TUG.MN

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, үнийн төвшинг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлаар үндсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний онцолж авч үзсэн байна. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Өнгөрсөн долоо хоногын эхээр махны үнийн огцом өсөлт ард иргэдийг ихээр бухимдуулсан. Ийм байдал гарахад хүчин зүйл болсон зүйлүүдийг нарийвчлан авч үзэж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Уг асуудлаар Засгийн газраас зохицуулалт хийхээр тодорхой шийдвэрүүд гаргасан. 

1.Мах: Энэ жилийн хувьд шинэ махтай золгох хүртэл махны үнийг барих асуудал дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна. Засгийн газар өөрийн нөөцөлсөн махыг 04 дүгээр сарын 15-наас нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нөөцөлсөн махны 49 хувийг зах зээлд нийлүүлсэн байгаа. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 15-40 хувиар хямд байна. 127 худалдаалах цэгт нөөцийн махыг худалдаалж байна. Хагассайн, бүтэнсайнд өргөтгөсөн худалдаа хийх ажлыг хийж байгаа. Махны үнэ өсөхөд нөлөөлсөн хэд хэдэн ноцтой зөрчилийг илэрүүлсэн. 

  1. Дулааны аргаар мах боловсруулж экспортонд гаргадаг үйлдвэрүүд түүхий идээ "Хүчит шонхор" захаас бэлддэг. Нийслэлийн ард иргэдийн хэрэгцээнд орж ирж байгаа махыг бөөндөж үйлдвэрийн хэрэгцээнд авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдалд нөлөөлсөн нь тогтоогдсон. Энэ байдлыг цаашид таслан зогсооно.
  2. БНХАУ руу экпортод гаргаж байгаа маханд кват тогтооно. Дотоодын махны хүрэлцээ хангамжтай холбогдуулаад жил бүр квотаар мах нийлүүлнэ. Уг шийдвэртэй холбогдуулаад өмнө нь батлагдсан жураманд өөрчлөлт оруулна. Мөн хонь, ямааны мах БНХАУ руу кватгүй гаргаж байсныг кваттай болгоно.
  3. 2018 онд 4000 тонн мах бэлдсэн нь харцангуй бага байсан нь үнийг барихад хүндрэл учирсан. Өнгөрсөн жил мах бэлтгэх газрууд олон байсан боловч арилжааны банкуудаар санхүүжилт авах шаардлагыг хангаагүй учраас гуравхан компани тэнцэж бага хэмжээний мах бэлтгэсэн. Энэ жилээс махны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажлаа эхлүүлээд байна. 

2.Гурил: Өнгөрсөн жилийн хураасан ургацаас үзвэл хангалттай хэмжээний нөөц үйлдвэрүүд дээр хадгалагдаж байна. ХХААХҮ-ийн судалгаагаар 100 мянган тонн гурил үйлдвэр нөөц байна. Мөн дэлхийн худалдааны байгууллага өмнө хүлээсэн үүргийн дагуу 11 мянган тонн гурилыг импортоор авахаар зөвшөөрөл олгогдсон байгаа. Шинэ ургацтай золготол 6 сарын хугацаанд дотоодоосоо иргэдийн гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжтой байна. Үнэ ханшын байдал тогтвортой байна. 

  1. Дээд гурил өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 28 төг нэмэгдсэн.
  2. Нэгдүргээр гурил өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь гурил харьцангуй тогтвортой байгаа харуулж байна. 

3.Хүнсний ногоо: Өнгөрсөн жилийн ургацаас иргэдийн хэрэгцээг бүрэн хангах ургац хурааж авсан. Өнөөдрийн байдлаар хүнсний ногооны харьцангуй тогтвортой байна. Мөн 04,05 дугаар сараас эхлээд цооринд хадгалсан хүнсний ногоо худалдаанд гарж эхэлнэ. Хүнсний ногооны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулбал бага зэргийн бууралттай, тогтвортой байна. 

Нөөцлөлийн махтай холбогдуулж Ченжийн тогтолцоог арилгана. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТөмөр зам барих цэргүүд хэдэн төгрөгийн цалин авах нь тодорхойгүй байна
Дараагийн нийтлэл Сүрьеэгийн далд халдвар болон сүрьеэ өвчний ялгаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү