Нүүр хуудас Мэдээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкинд зээлээ төлөөгүй ААН-үүдийн өр 355.5 тэрбумд хүрсэн

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкинд зээлээ төлөөгүй ААН-үүдийн өр 355.5 тэрбумд хүрсэн

Tugmn
Tugmn, TUG.MN

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банк"-нд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Хөгжлийн банкnнд хийсэн шалгалтын тайлан гарсан. Тайлан гарсантай холбогдуулан "Хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирал, ТУЗ-ын гишүүдээс тайлбар авсан. 14 хоногын хугацаанд тайлбар авсаны дараа Монгол улсын Засгийн газрын 169-р тогтоол гарсан. 

Хөгжлийн банк “Евро” бондын 580 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иений хөрөнгө төвлөрүүлсэн боловч үр дүнгүй зарцуулсан болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Нийт бондын хөрөнгийн 60 хувь нь улсын төсөвт орсон бол Хөгжлийн банкнаас 319 төсөл хөтөлбөрт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Шалгалтын явцад томоохон мөнгөн дүн бүхий олон төсөл хөтөлбөрийг нэгтгэж дүгнэсэн учраас сар гаруй хугацаанд ажлын хэсэг ажилласан. Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүдэд МИАТ-ын онгоц авах зэрэг ашигтай төслүүд байгаа. Гэтэл Монгол Улсын эдийн засагт асар их дарамт болсон төслүүд байна. Эргэн төлөгдөх нөхцөлгүй төслүүдэд бондын хөрөнгийг зарцуулаад яваад байх нь хүндрэлтэй. Хэрэв энэ байдлаараа удаан явбал Монгол Улс дампуурлаа зарлах байдал ойрхон байсан гэдгийг хэлмээр байна. Тиймээс энэ үйлдлүүддээ сургамж авч ажиллахгүй бол болохгүй. Мөн Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүдээс эргэн төлөлт авч чадаагүй томоохон төслүүдийг дурдвал “Хөтөл”-ийн 161.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй мөн “Мон лаа” 5.6 тэрбум төгрөг, ТОСК 355.5 тэрбум төгрөг, “МАК” 166.5 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй. 

Хөгжлийн банкзны үндсэн чиг үүрэг бол Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл арилжааны банктай өрсөлддөг үйл ажиллагаа явуулсан зөрчлүүд илэрчээ. Мөн зээлийн бүтцийг өөрчилж, хугацааг олон удаа сунгасан зөрчил түгээмэл байна. Тус банкны гүйцэтгэх захирал их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн нь тогтоогдсон ба Худалдаа хөгжлийн банкнаас одоогийн байраа хэт өндөр үнээр худалдаж авсан зэрэг Хөгжлийн банкны хариуцлагагүй үйлдлээс болоод их хэмжээний алдагдал хүлээсэн байна. Шалгалтын ажлын хэсгийн зүгээс эдгээр зөрчлийг хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзэж АТГ-д шалгалтын материалуудыг өгөөд байна.

Засгийн газрын зүгээс Хөгжлийн банк арилжааны банктай өрсөлдөхгүй мега төслүүдийг санхүүжүүлэх ёстой гэж үзэн 20 тэрбум төгрөгөөс доош зээл олгохыг хориглох нь зүйтэй гэж үзсэн. Учир нь арилжааны банкууд дээд хязгаар нь 20 тэрбум төгрөгийн зээл өгдөг. Цаашдаа 50, 100, 200 тэрбум төгрөгөөс дээш хөтөлбөрүүдэд санхүүжилт хийх чиглэл рүү Хөгжлийн банк орохгүй бол олон улсын төвшинд нэр хүндээ алдах нөхцөл байдал тулгараад байгаа юм байна. Түүнчлэн Засгийн газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага хүсэлтээрээ өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор Г.Амартүвшинд шилжилтийн үед ажиллах санал тавьсан. Цаашдаа Хөгжлийн банкыг гаднын менежментээр ажиллуулах бодлого баримталж ажиллана. Засгийн газрын зүгээс Хөгжлийн банктай холбоотой өөрчлөлтүүдийг ирэх аравдугаар сар хүртэл хэрэгжүүлээд хууль хяналтын байгууллагуудын дүгнэлтийг нэгтгэснээр цаашдаа олон улсын стандартын горимоор ажиллуулна" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХамтын ажиллагааны хэлэлцээрийн хугацааг сунгав
Дараагийн нийтлэл Хон Хэрээдийн Б.Энхбат: УИХ-ын гишүүн хүн Монгол улсын иргэдийг алагчилан үзэх ёсгүй

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү