Нүүр хуудас Мэдээ Хон Хэрээдийн Б.Энхбат: УИХ-ын гишүүн хүн Монгол улсын иргэдийг алагчилан үзэх ёсгүй

Хон Хэрээдийн Б.Энхбат: УИХ-ын гишүүн хүн Монгол улсын иргэдийг алагчилан үзэх ёсгүй

Tugmn
Tugmn, TUG.MN

Өнөөдөр /2019.05.22/ "Даяр Монгол" хөдөлгөөн, "Хөх Монгол" бүлгэм гурван асуудлаар мэдээлэл хийлээ. 

Хон Хэрээдийн Б.Энхбат: Өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийж байна. 

  1. УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын 76 гишүүнд хандсан албан шаардлага
  2. УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа зохисгүй үйлдэл
  3. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловч Монгол улсын хуулийг хүндэтгэдэггүй Хятад компани, захиралуудын асуудлаар мэдээлэл хийж байна. 

1.2000 оноос хойш Монгол улсын УИХ-ын баталсан хуулиадад хууль батлагдсаны дараа ямар хувь хүн, ямар лобби бүлэглэл хуульд засвар хийсэн асуудлыг шалгах тусгай комисс байгуулах энэ комисс нь С.Зориг агсаны хэргийг шалгах комиссоос чухал комисс. Гадаадынхан, мөнгөтэй залилан мэхлэгч нарын захиалгаар хуулийн заалтуудыг өөрчлүүлж, өөрсөддөө ашигтайгаар батлуулах систем тогтоод 20 гаруй жил болж байна. Уг асуудлыг шалгах тусгай комисс байгуул. Хамгийн сүүлийн жишээ гэвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн "Эрүү хуулийн хөөн хэлэлцэх хугацаа"-тай холбоотой засварыг ард иргэд харж байна. 

2.УИХ-ын гишүүн хүн Монгол улсын иргэдийг алагчилан үзэх ёсгүй. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан шоронгоос гарсан хүмүүс гэж адалж, иргэдийн хөдөлгөөн байгууллаа гэж цоллож байна. Миний үүсгэн байгуулсан хөдөлгөөн Б.Дэлгэрсайхан гишүүнийг сураггүй байхад эрх чөлөөний талбай дээр тэмцэлээ хийгээд явж байсан хөдөлгөөн. Шоронд байгаад гарч ирсэн хүмүүсээр утга зохиол цэцэглэсэн. Сүхбаатарын талбай дээр гараа өргөөд залаатай байгаа хөшөөг чинь шоронд хоригдож байсан ялтанууд хийсэн юм. Шоронд ял эдлэж байсан хүн АН-ын дарга, УИХ-ын гишүүн гээд явж байна. Шоронгоос гарсан хүн Монгол улсын генерал цол аваад БХЯ-ны сөрөг тагнуулын дарга хийгээд явж байна. Ялаа үүрээд суугаад гараад ирсэн хүнийг араас нь яллах ямар хэрэг байгаа юм. Энэ үйлдэлдээ УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ард түмэнээсээ уучлал гуйх хэрэгтэй шүү. 

3.Өнөөдөр Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нэрийн дор Хятадууд дураа дургиж хэтэрлээ. Хэн нь ч мэдэгдэхгүй хужаа орж ирээд ганц хүний эзэнтэй компани байгуулаад аялал жуулчлал хөгжүүлнэ гэж орж ирээд ашигт малтмалын лиценз олоод газар ухаад эхэлдэг. Дэлхийн ямар ч улсад Хятад хүн музей үзээд явдаггүй шүү. Эдийн засгийн технологи, ашигт малтмал хайгаад явж байдаг. Ганц эзэнтэй компаниудыг шалгуул. Тэгээд даварч бүх ах дүү нараа оруулж ирж Монгол улсын иргэн болгодог. Мөн Монголын газрыг худалдаж аваад газрын наймаа хийдэг. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа зарим компани хуулийг уландаа гишгиж татвар төлөхөөс зайлс хийдэг. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкинд зээлээ төлөөгүй ААН-үүдийн өр 355.5 тэрбумд хүрсэн
Дараагийн нийтлэл Дархан-Уул аймаг: Бичил уул уурхайчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү