Нүүр хуудас Мэдээ Дархан-Уул аймаг: Бичил уул уурхайчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

Дархан-Уул аймаг: Бичил уул уурхайчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

Tugmn
Tugmn, TUG.MN

Шарын гол суманд бичил уурхай эрхэлдэг иргэдийг энэ сарын 21-ний өдөр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Тус суманд бичил уурхай эрхэлж, ажил амьдралаа залгуулдаг 1000 орчим иргэд байдаг байна. 

Энэ өдрийн эмнэлгийн үзлэгт 100 гаруй бичил уурхайчид хамрагдлаа. Тэд шээс, цусны шинжилгээ, эхо, зүрхний аппаратын үзлэг, нүд, чих хамар хоолой, дотор, мэдрэл зэрэг 12 төрлийн үзлэг шинжилгээ бүхий эрүүл мэндийн үйлчилгээг авсан юм.

Дээрх ажлыг аймгийн БОАЖГ-аас аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн талаар аймгийн БОАЖГ-ын дарга П.Энх-Амгалан хэлж байна. 
Бичил уурхайчдын зүгээс тэдний эрүүл мэндэд аймаг, орон нутгаас анхаарал хандуулан эрүүл мэндийн нарийн үзлэгийг хийж, оношилж, заавар зөвлөгөө өгдөгт талархаж байв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХон Хэрээдийн Б.Энхбат: УИХ-ын гишүүн хүн Монгол улсын иргэдийг алагчилан үзэх ёсгүй
Дараагийн нийтлэл СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 9-р ангийн сурагч гэрээслэл үлдээн амиа хорложээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү