Нүүр хуудас Мэдээ Голомт банк Монголын анхны иргэний номын сангийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

Голомт банк Монголын анхны иргэний номын сангийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

Tugmn
Tugmn, TUG.MN

Орчин үеийн жишиг номын санг бүтээн байгуулж түүгээр дамжуулан иргэд, хүүхэд багачуудад мэдлэг олгох, тав тухтай орчинд сурч боловсрох боломжийг олгох үүднээс Голомт банк Монголын анхны иргэний номын сангийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан, номын фондыг баяжуулах үйлсэд 100 гаруй номын дээжийг хандивласнаас гадна цаашид санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Иргэний номын сан нь олон улсад хурдтай хөгжиж байгаа орчин үеийн номын сангийн жишиг загвар юм. Мөн байршлын хэт төвлөрлийг бууруулж, иргэдэд ойртон, иргэдийн оролцоотойгоор хөтөлбөрүүдээ боловсруулан хамтран хэрэгжүүлдгээрээ уламжлалт номын сангаас ялгаатай.

Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэд, хүүхэд багачуудад хүрч үйлчлэх анхны жишиг номын сан үүдээ нээснээр 5,000 гаруй хүүхдүүд ая тухтай орчинд  чөлөөт цагаа өнгөрөөх, номын сангийн хөтөлбөрүүдээр дамжуулан хичээлийн хоцрогдлоо арилгах, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа хөгжүүлэх боломж бүрдэж байна. Мөн насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлГ.Батхүү агсныг энэ сарын 24-нд хөдөөлүүлнэ
Дараагийн нийтлэл О.Баасанхүү: Нэг давхраар явж байтал толгой нь нилэнхүйдээ цус болсон нэг хүн газар хэвтэж байсан

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү