Нүүр хуудас Мэдээ О.Баасанхүү: Нэг давхраар явж байтал толгой нь нилэнхүйдээ цус болсон нэг хүн газар хэвтэж байсан

О.Баасанхүү: Нэг давхраар явж байтал толгой нь нилэнхүйдээ цус болсон нэг хүн газар хэвтэж байсан

Tugmn
Tugmn, TUG.MN

Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Батхүү агсны хэргийн талаар сэтгүүчдэд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь яриад зөвшөөрөл авсан учраас, цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт нь гарч байгаа учраас, мөн зарим сэтгүүлч буруу, зөрүү мэдээлэл бусдад түгээж байгаа учраас нөхцөл байдлын талаар ярих нь зөв гэж үзлээ.

Тухайн өдөр би 18 цаг өнгөрөөгөөд ажлын өрөөнөөсөө гарч ордны баруун жигүүрийн нэг давхраар явж байтал нэг хүн газар хэвтэж байсан. Би шууд хараад Г.Батхүү агсныг байна гэж таниагүй. Яг хэдэн цаг минутад тэр хүнийг харснаа хэлж болохгүй. Учир нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй нь тулд. Талийгаач тухайн үед толгойдоо гэмтэл авсан уу үгүй юу гэдгийг би бас мэдэхгүй. Ямартаа ч миний харснаар унасан хүний толгой нь орчим нилэнхүйдээ цус болсон бөгөөд хамар амнаас нь цус гарсан байсан. 

Ингээд би шууд тагнуулын ерөнхий газарт мэдэгдсэн. Энэ нь ч учиртай. Яагаад гэвэл төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай газар. Хуулиараа хамгаалуулдаг. Би өөрөө хуульч хүн учраас ийм тохиолдолд хаашаа хандах вэ, ямар арга хэмжээ авах вэ гэдгээ гадарлана.  Ингээд намайг мэдээлэл өгсний дараа 103 ирсэн. Тэд үзлэг хийгээд нас барсан байна гэдгийг тогтоосон. Хуулийн байгууллага гадны нөлөөтэй байсан уу үгүй юу гэдгийг тогтоож байгаа байх." гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлГоломт банк Монголын анхны иргэний номын сангийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
Дараагийн нийтлэл Ж.Батзандан: Л.Болд гишүүн бид хоёрт Найрамдал зусланд нэг см битгий хэл нэг мм газар байхгүй

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү