Нүүр хуудас Мэдээ Ж.Батзандан: Л.Болд гишүүн бид хоёрт Найрамдал зусланд нэг см битгий хэл нэг мм газар байхгүй

Ж.Батзандан: Л.Болд гишүүн бид хоёрт Найрамдал зусланд нэг см битгий хэл нэг мм газар байхгүй

Tugmn
Tugmn, TUG.MN

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ж.Батзандан: "Найрамдал зусланд газар байвал та бүгдэд үнэ төлбөргүй өгьё. Гэрчилгээг нь олоод ирээ гэж хэлэх байна. Ёр нь АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн Найрамдал зуслангын газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тарааж өгсөн гэдэг мэдээлэл бидэнд байгаа. Хулгайн баригдаад ирэхээр хуурамч нэр тавьсан тийм бичиг гадуур тарааж байгаа юм байна. Жинхэнэ газар авсан хүмүүс Б.Хурц, С.Эрдэнийн хамаатан садангууд л байх шиг байна. Би одоо Л.Оюун-Эрдэнэ сайд дээр орно жинхэнэ нэрийн гаргаж өгнө. Ж.Батзандан, Л.Болд 1 метр, 1 см ч газар ч байхгүй. Энийг хариуцлагатайгаар хэлье.

Танай ахыг МИАТ-ын дарга болно гэсэн байсан энэ талаар? 

Манай ахыг МИАТ-ын дарга, Иргэний нисэхийн дарга болно гэж баахан юм яриад байх юм. Тэр хүн гэртээ сууж байна. Болсон байвал та бүгд надад хэлээрэй. Янз бүрийн худал гүтгэлэг, хуурамч мэдээлэл Монголоор дүүрэн явж байна. Мэдээллийг нягтлах хэрэгтэй. Манай сэтгүүлчид мэдээллийг дор хаяж 3 талаас нь нягталдаг. Бодит мэдээлэл дээр тулгуурлаж асуудалд хандаарай гэж хэлье. 

Найрамдал зуслан өөрөө нийгмийн хамгааллын яамны харьяанд байдаг зуслан. Тэр газар зөвхөн сайдын эрх мэдлийн хүрээнд газар олголт явсан гэдэг мэдээлэл надад бий. Засгийн газрын ерөнхий сайд ч гэсэн хэлсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнэ сайдаас яг газар авсан хүмүүсийн нэрийг нь гаргаад ил болгох хэрэгтэй. Жирийн ард түмэнд хашааны газар олдохгүй байхад эрх мэдэлтэй дарга нар Б.Хурц, С.Эрдэнэ хамаатнууддаа Найрамдал зуслангаас газар өгсөн байна. Хүүхэдтэй холбоотой газраас хусдаг нэг хүн бий болсон энийг сэтгүүлчид та бүхэн сайн шалгаарай. Сүүлдээ ичсэн хүн хүн ална гэдэг шиг хулгайн баригдаад ирэхээрээ өөр өөр хүмүүсийн нэр хэлж явна. Л.Болд гишүүнээс асуусан гишүүн надад нэг см ч битгий хэл нэг мм газар байхгүй шүү. Тийм юм байхгүй гэсэн" гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлО.Баасанхүү: Нэг давхраар явж байтал толгой нь нилэнхүйдээ цус болсон нэг хүн газар хэвтэж байсан
Дараагийн нийтлэл Н.Цэрэнбат: Надад Найрамдалд газар байхгүй. Би багадаа нэг удаа амарч байсан

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү