Нүүр хуудас Мэдээ Н.Цэрэнбат: Надад Найрамдалд газар байхгүй. Би багадаа нэг удаа амарч байсан

Н.Цэрэнбат: Надад Найрамдалд газар байхгүй. Би багадаа нэг удаа амарч байсан

Tugmn
Tugmn, TUG.MN

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал дээр хэлсэн үгэндээ "Найрамдал зуслангийн 5220 га газраас 1200 га газар л үлдэж бусдыг нь эрх мэдэлтнүүд хувааж авчээ" гэх мэдээллийг хэлсэн билээ. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: "Надад Найрамдалд газар байхгүй. Би багадаа нэг удаа амарч байсан. Хүүхдүүд маань хааяа амардаг. Найрамдал зуслангийн газрыг БОАЖЯ мэддэггүй. Өчигдөр дөрвөн хуудас мэдээлэл тарсан. Дөрөв дэх нь бусдаасаа өөр мэдээлэл байна лээ. Тэрэн дээр миний нэр орсон. Хардах эрхтэй, гүтгэх эрхгүй гэдгийг бүгдээрээ ойлгох ёстой. Нэрс хэнээс гарсан гэдгийг тогтоодог болгохгүй бол бодсоноо бичээд бүгдээрээ ийм шүү гэж болохгүй. Найрамдал зусланг БОАЖ-ын яамнаас ногоон поспартын хүрээнд дэмжиж байгаа. 

Цуцлах дээр асуудал үүсдэгийг та бүхэн мэдэж байгаа. Яамнаас цуцлахаар шүүхдээд сэргээчихдэг болсон. Миний эцэг, эх, эхнэр, хүүхдийн нэр дээр газар байхгүй. Тэд нар маань Увсаас шилжиж ирээд удаагүй байна" гэв.  

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЖ.Батзандан: Л.Болд гишүүн бид хоёрт Найрамдал зусланд нэг см битгий хэл нэг мм газар байхгүй
Дараагийн нийтлэл Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих саналыг хэлэлцэх шүүх хурал дахин хойшиллоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү