Нүүр хуудас Мэдээ Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих шаарлагагүй гэж үзжээ

Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих шаарлагагүй гэж үзжээ

Tugmn
Tugmn, TUG.MN

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал дөнгөж сая Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал хүргүүлжээ.

Шүүх бүрэлдэхүүн прокуророос дээрхи үндэслэл буюу “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна. Ингэснээр Б.Хурцыг үргэлжлүүлж хорих шаардлагагүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: news1.mn

 

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМонгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт Сангийн яам тайлбар хийсэнтэй холбогдуулан мэдэгдэл гаргаж байна
Дараагийн нийтлэл Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 96.4 биелэлттэй байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

2 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү