Нүүр хуудас Мэдээ Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрөө тарах шийдвэрийг дахин санал болголоо

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрөө тарах шийдвэрийг дахин санал болголоо

Tugmn
Tugmn, TUG.MN

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлж байна.

Тэрбээр өнөөдрийн хэлсэн үгээрээ УИХ-ыг өөрөө тарах саналыг дахин санал болголоо.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа миний бие энэ удаад УИХ-ын чуулганд оролцож байгаа нь урьд нь гаргаж байсан саналаа дахин тавьж байна. Өмнө нь буюу 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учир өөрөө тарах санал гаргаж байсан, түүнээс хойш хагас жил өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, чадвар дээшилсэнгүй. Тиймээс уг саналыг дахин гаргаж, энэ парламентыг өөрөө тарах эрх зориг гаргана гэдэгт итгэж байна.

УИХ байгуулагдсан цагаасаа иргэдийн итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл, гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Та бүхэнд дахин сануулъя. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон. УИХ-ын 39 гишүүн өргөсөн тангаргаа умартан төрийн албаны ёс зүй уландаа гишгэн ЖДҮ эрхлэгчдэд зориулсан жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөө олгуулж жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан нь тогтоогдсон.

Төрийн албыг үнэлэн наймаалцаж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан 60 тэрбум гэмт үйлдэлд МАН-ын дарга байсан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдож хутгалдсанаа өөрийн биеэр зөвшөөрсөн үйлдэл.

УИХ-ын гишүүд хуулийг өөрийн эрх ашигт нийцүүлэх замаар өөрчлөх батлах замаар гэмт этгээдүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигалын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч, УИХ-ын гишүүд ард түмнийг төлөөлөх ёс зүйн чадамжаа алдлаа. Тиймээс эр зориг гаргаж энэ УИХ өөрөө тарахыг уриалж байна” гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл“ЭРҮҮЛ ИРГЭН” аяны нээлт Чингэлтэй дүүрэгт боллоо
Дараагийн нийтлэл "Номын баяр-2019" Энэ сарын 23,24,25-ны өдрүүдэд зохион байгуулагдана

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү