“Бууж саатах- Бурхантын хөндий” төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум эхэллээ

hi

“Бууж саатах- Бурхантын хөндий” төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форумд оролцогч,Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Аялал жуулчлалын салбар нь өнөөдөр дэлхийн олон улсорнуудын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн нэгэн түлхүүр болон хөгжиж байна.

Монгол улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа төдийгүй аймаг бүр өөр өөрийн нөөц боломжиндоо тулгуурлан нүүдлийн соёл, эко аялал жуулчлалын бүс, бүтээгдэхүүн, үйлчилгээг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэхийг зорьж байна.

Дархан-Уул аймгийн хувьд дэд бүтэц, байгаль, түүх соёлын дурсгал, эдийн засгийн давуу талаа ашиглан өөрийн гэсэн онцлогтой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгон гадаад харилцаагаа өргөжүүлэх замаар “2030 онд Нутгийн иргэдэд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг өндөр хөгжүүлсэн тусгай сонирхлын аяллын төв болсон байх”-аар “Алсын хараа”-гаа тодорхойлж, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө -2030” бодлогын баримт бичгийг 2018 оноос батлан хэрэгжүүлж эхэллээ.

Бид өнгөрсөн онд “Бууж саатах-Бурхантын хөндий” төвийн бүсийн аялал жуулчлалын анхдугаар форумыг аймагтаа зохион байгуулж, үйлчилгээний байгууллагуудын чанар, хүртээмжийг сайжруулах, орон нутгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг дэмжих, нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал, морин аяллыг хөгжүүлэх зэрэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нутагшуулан ажиллаж байна.

Энэ онд тус форумыг олон улсын чанартайгаар зохион байгуулж бүс нутаг болон дэлхийн олон хотуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын цогц бүтээн байгуулалтуудыг бий болгох, Ази Европыг холбосон олон улсын төмөр болон авто замын тэнхлэг, эртний Цайны замын өртөө дайран өнгөрдөг давуу талаа ашиглахөвлийн болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дан ганц төрийн байгууллагууд төдийгүй салбарын мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, их дээд сургуулиуд, иргэдийн идэвхтэй оролцоо чухал билээ.

Иймд та бүхнийг Дархан-Уул аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөх энэхүү форумд идэвхтэй оролцож, ажил хэрэгч санал санаачилга гарган, шийдлээ олсон олон ажил, асуудлын ард хамтдаа гарцгаана гэдэгт итгэлтэй байна.

Форумын ажиллагаанд амжилт хүсье!

ХҮНДЭТГЭСЭН,

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.НАСАНБАТ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0