Нүүр хуудас Мэдээ Намбарын хүү...

Намбарын хүү...

Tugmn
Tugmn, TUG.MN

Намбарын хүү арваад жил адлагдаж ард түмний сонгуульд үзэлцэх эрхээ хасуулсан ч алсын зайн гүйлт дугуй сагс усанд сэлэлт гээд улсын чанартай тэмцээнүүдэд удаа дараа үзэлцэж үзүүр түрүүнд ордог  түүнийг миний бие нэгэн удаа нийтлэлдээ Нам төрийн лидер Мянганы замыг тавьж Их өрийг тэглэсэн Шинэ Үндсэн хуулийг сэдэж сэтгэн бодож яваа хэзээ нэгэн цагт түүнийгээ хэрэгжүүлэх чадалтай бийртэй бол бийртэй шийртэй бол шийртэй аавын хүү гээд сайн талыг үнэнээр нь сараачаад хаясан чинь юуг нь билээ долоогч долдой болж хувирсан.

Бас нэг удаа Баабарыг нийтлэлдээ үнэнээр нь жаахан магтаад тавьсан чинь эрлийз хурлийзыг магтлаа гээд элдэв янзаар хэлүүлээд итгэж ядаад түүний удам судрыг нь ухаад үзтэл харин манай Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Отгонтэнгэр хайрханы бэлд Хуримт гэдэг газар төрсөн дэлхийд ганц сарлагын чиглэлээр мэргэжсэн эрдэмтэн доктор профессор Бат-Эрдэнэ гуайн ууган хүү нь байдаг байна штээ.

Сонирхолтой нь, Баабарын аав багадаа Намжил гэдэг нэртэй байсан боловч хүүхэд байхдаа тугалаа харамласан сарлагт мөргүүлээд хүндээр  өвдөхөд нь лам нэрийг нь сольж Бат-Эрдэнэ болгосон бөгөөд хожим нь мөргүүлсэн сарлагыхаа онцлог  шинжийг судалсаар байгаад дэлхийд сарлагаар доктор хамгаалсан цорын ганц эрдэмтэн болсныг дараах гадаад линкээс харж болно. http://www.dslib.net/texnologia-zhivotnovodstva/hozjajstvennye-i-biologicheskie-osobennosti-jakov-i-ih-znachenie-v-narodnom-hozjajstve.html Хожим хойно хүү Баабар нь ч микробиологич мэргэжлээрээ аавынхаа үйлсийг үргэлжлүүлж сарлаг хайнаг ортоомыг микробиологийн талаас нь судалсан болохоор л зарим хүмүүс дээрх нэр хочыг зүүсэн болтой.

Би яахав, уйлсан нэгнээ өмөөрдөг багын зангаараа, унасан бөхөө хайрладаг ардын ухаанаараа аавын хөвгүүдийг алагчилгүй өнөөгийн өндөрлөгүүд ч бай өндөр дээрээс унаж үг үйлдлээр балбуулж мэдэх хэнбугайн ч сайн талыг нь, өдий хүртлээ үзсэн харсан үнэнийг Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу уншигч олондоо хүргэх л болно.  Үнэнийг мэдэх нь түмний эрх, түүнийг хүргэх нь миний үүрэг болохоор гүтгүүлж чичлүүлж янзан бүрээр хэлүүлэхээс миний бие огтхон ч эмээхгүй. 

Учир нь хүн дуугай гүтгүүлэх тусам  дов шиг ногоорч,  дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагддаг,  уураар утуулах тусам зүрх чангардаг, үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг, өргөөд дөхүүлэх тусам борви тэгширдэг, сайн талыг нь сайрхах тусам хүн урамшдаг, саарыг нь өршөөх тусам ухаардаг, өрөөлийг хайрлах тусам ерөөгддөг, өөрийгөө золих тусам ивээгддэг, бурууг үүрэх тусам тайтгардаг, буяныг цацах тусам асгардаг Үнэний хуулинд үнэмшдэг нэгэн болохоор.

Өнөөдөр бидний хоёр монгол нь ч хоорондоо, хошуу нутгаараа ч хоорондоо, хоёр нам нь ч хоорондоо, хуучин шинэ нь ч хоорондоо үзэлцээд байдаг нь цаанаа их нарийн учиртай.  Монгол хүн тэнгэрээс заяасан хүчирхэг үндэстэн учраас найман зууны тэртээ монголчуудын хүч чадал оюун билэг Гурван голын эх, Хан Хэнтийн уулсын амандаа багтахаа байгаад гадагшаа тэр нь зад тавигдан тэлсээр дэлхийг эзэлсэн түүх маргаадар дахин давтагдах шинжтэй. Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөлөлд орж удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс гэж  хэлсэн нь зүгээр нэг дэмий сул үг биш.

Барууны судлаачид биеийн болон оюуны асар өндөр удамшлын потенциалтай монголчуудын түүхийн эрин үе дахин давтагдаж ирээдүйд дахин хүчрэгдэхээ байж мэдэх, дэлхийг эзлэх магадлалтай байгааг тогтоосноор их гүрнүүд биднийг одооноос дотоод хооронд нь алалцуулах, барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн бодлогыг баримтлаж эхэлснийг удирдагч нар маань ухаараасай билээ. Үүний наад захын жишээ гэхэд хоёрхон сая монголчууд дэлхийн бөх сумо мэргэжлийн бокс марафон зэрэг хүчний ертөнцөд эр эмгүй цахиур хагалж, оюуны ертөнцөд Оксфорд Харвардын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэргүүлж, олон улсын олиппиад тэмцээн медалийн 90 хувийг хамж, монгол оюуны хүч гадагшаа гараад эхэлснээс харж болно. Хэдхэн хоногийн өмнө Нью-Йоркт болсон арваад өдрийн дэлхийн аваргын хэт холын зайн гүйлтийн тэмцээнд монголын Буджаргал, Батчимэг нар эрэгтэй эмэгтэй эхний байруудыг хамж байгаа нь наад захын жишээ.

Тиймээс бид өөр хоорондоо тэрсэлдэх нь бүх хэл өстөн дайснаа ч өрөвдөж хайрлаж өрлөг жанждаа болгодог Эзэн хаанаасаа суралцаж эр эмгүй эвтэй найртай байж эрч хүчээ хямгадаж тив дэлхийг тахир сэлмэээрээ эзэлсэн шигээ тархи оюунаараа дэлхийг дахин эзэмдэх тэр юманд нь тэр багтаж ядаад байгаа суу билэгээ зориулаач гэдгийг энэ уралцаад байгаа удирдагч нараас авхуулаад бүхий л монголчууддаа уриалах гэсэн юм.

Үүнийг удирдан чиглүүлэхэд бидэнд айдас хүйдэс дагуулсан диктатор босс биш ард түмнийхээ итгэл найдварыг дааж араасаа олон түмнийг хуйлруулж улс гэрээ босгочих чадалтай Чойбалсан, Цэдэнбал шиг үндэсний лидер өнөөдөр ус агаар мэт үгүйлэгдэж байна.

Саддам Хуссейн, Каддафи, Хосни Мубарак шиг лидерүүдийнх нь хувь заяа нь ямар эмгэнэлтэйгээр төгсөж, эх орон нь өнөөдөр ямар янзтай байгааг биеэрээ мэдэрсэн миний бие болон зурагтаар харсан та бид, тэр их гүтгэлэг доромжлол хавчлага өлсгөлөн өвчин зовлон шорон гянданг даван туулаад Монгол Улсынхаа төлөө зүтгэнээ хөө гээд эр зориг, сэтгэлийн тэнхээгээрээ босоод ирсэн болд шиг хатаагдсан лидер Намбарын Энхбаярыг өнөөдөр хажуугаас нь түшиж дэмжиж бас ухааруулж баймаар юм шиг. Ухааруулаад ч байх юм байхгүй өөрөө тэртэй тэргүй дотоодод хэцүү нэртэд, гадаадад улс төрийн цөллөгөнд байхдаа ухаарах гэгээрэхийг ёстой хослуулж өгсөн нь ажиглагддаг. Гэхдээ аавын харцаар ширвэчих ардын ухааныг яаж гүйцэхэв.

Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаярын цэрэг Босоо Ганбаа бараг гарчих шахсанаас харахад хэрвээ мань эр өөрөө үзсэн бол гарцаагүй гарч одоо яриад байгаа шинэ Үндсэн хуулиа чулуу болгох нь  ойлгомжтой байлаа. Энхбаяр цагийн сайханд намдаа 72 суудал авчирч үнэмлэхүй ялалт байгуулж их өрийг тэглэж мянганы замыг босгож төрийн өндөрлөгийн гурван тамгыг гурвууланг нь атгасан орос англи хэлэнд ус цас суу зальт нэгэн төдийгүй өглөөд арван км ажрахгүй гүйж гар дээр жар суниаж хоногт хоёрхон цаг нүдний хор гарган явахыг Босоо Ганбаагийн сонгуульд бүтэн сар хажууд нь хамтдаа байж хаалгачаар явсан миний бие хараад энэ хүнээс шүүрэх юм их байна гэдгийг ойлгосон.

Уг нь бол бид жудагтай ард түмэн, унасан бөхөө ч хайрладаг ард түмэн, эндсэн нэгнээ уучилдаг ард түмэн, ингэн тэмээг ч уйлуулдаг ард түмэн, эвтэй байхдаа дийлддэггүй ард түмэн Энхбаяр хүүд дахиад нэг шанс өгөх юм бол тэр одоо тэс ондоо юм бодож байна. Юуны түрүүнд эрдэнэт толгодыг гадаад дотоодын дээрэмчдээс буцаан авч  ард түмэндээ үнэгүй өгөөд мянганы төмөр зам жаргалын найман хотыг шинээр цогцлон байгуулж Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж ард түмний засаглалыг тогтоон Ерөнхийлөгчөөс эхлээд бүх албан тушаалтануудыг ард түмэн өөрөө сонгож, үнэлэж дүгнэж огцруулдаг тогтолцоог бий болгож, иргэдийн эрүүл мэнд боловсрол байр сууцны асуудлыг  зуун хувь төр хариуцдаг болохоор зорьж байна.

Гэхдээ дахиад дарга болчихоод дангаар ноёрхоод даргын зөөлөн суудал авилга оффшор мөрөөдөж байгаа бол ёстой тэрүүн шиг худлаа юм байхгүй шүү, дэлхий нийтийн чиг хандлага тэс ондоо болсон өнөө үед, ард түмэн  өргөл барьцанд нугасгүй дарангуйлагч хаантан боссоо өргөмжлөдөг бус харин өөртөө үнэнчээр зүтгэх боол-төрөө өөрөө сонгож огцруулж албан хаагчдынх нь ажлын хөлс унаа унаш утасны мөнгийг ч ард түмэн кармаанаасаа гаргаж байдгийн хувьд тэднээс гагцхүү үнэнч шударгаар сайн ажиллахыг л шаардаж илжиг шиг эдэлдэг болсон цаг, өөрийн буруугаас бүү хэл өрөөл найзаасаа болоод өмнөд солонгосын ерөнхийлөгч шиг яллагддаг болсон цаг гэдгийг ирээдүйн лидерүүд улс төрчид маань эрхбиш ухаарч байгаа байлгүй. 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЗургаан улсын хэл, ёс заншлаар амьсгалсан өдрүүд
Дараагийн нийтлэл Б.Жавхлан, М.Амарболд нарын хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэнэ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү