Нүүр хуудас Мэдээ Б.Жавхлан, М.Амарболд нарын хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэнэ

Б.Жавхлан, М.Амарболд нарын хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэнэ

Tugmn
Tugmn, TUG.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин Б.Жавхлан, М.Амарболд нарын гарт аймшигтайгаар амь насаа алдаж олныг цочирдуулсан билээ. Харин өнөөдөр дээрх хэрэг үйлдсэн нь тогтоогдож улмаар бүх насаараа хорих ялыг хаалттай хорих анги буюу чанга дэглэмтэй хорих эдлэхээр болсон Б.Жавхлан, М.Амарболд нарын хүсэлтээр Улсын дээд шүүх хуралдана. 

Анхан шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс бүх насаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэд ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж Давж заалдах шатны шүүхэд хандсан.

Харин Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ч тэд дахин ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хүсэлтээр гаргаж, хүсэлтийн дагуу маргааш ийнхүү Улсын дээд шүүхээр хэргийг хэлэлцэх юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлНамбарын хүү...
Дараагийн нийтлэл Булган аймаг: Уул уурхайн компаниудад шалгалт явуулж хэд хэдэн зөрчил илрүүлжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Хүний сайхан үрийг алчаад хэрэг хүлээхгүй бгаад яадаг бнаа ичдэг болоосой

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү