Нүүр хуудас Мэдээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Наад архидалтаа болиочээ гэж байна. Архидалтаас чинь болоод хүний аминд хүрээд байна ш дээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Наад архидалтаа болиочээ гэж байна. Архидалтаас чинь болоод хүний аминд хүрээд байна ш дээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Ж.Батзандан гишүүн чуулганд хандаж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "УИХ-ын даргаа, наад ИХ чинь бүүр гөлийчихлөө. Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч биднийг дуудаж уулзсан. Наад архидалтаа болиочээ гэж байна. Архидалтаас чинь болоод хүний аминд хүрээд байна ш дээ гэж. Өнгөрсөн долоо хоногын тав дахь ИХ-ын гишүүд нь ордоноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид очсон байна. Зүгээр орж ирсэн иргэдийг архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэдэг ойлголт Монголын ард түмний дунд очсон байна. Энэ асуудлаа ярих ёстой. Яаж энэ ИХ-ын гишүүд нв сахилга батаа сайжруулах юм бэ гэж. М.Энхболд гэдэг хүнийг боекотолсоор байгаад бид нар огцруулсан. Одоо УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ энийгээ одоо ярья.

Энэ нийгэмд тулгамдаад байгаа өр зээлийн асуудал, энэ бухимдал үүсгээд байгаа зөрчилийн хууль, эрүүгийн хууль, энэ сүрьеэ өвчиний асуудал, энэ бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийн асуудал ЗГ-ын холбогдох нөхдүүдээ дуудаж уулзаад ямар шийдэл гаргаж байгаа юм гэдгийг асууя. Шийдэл гаргаж чадахгүй бол ажлаа өг гэдгийн хэлье. Монголын ар түмэний өмнө хариуцлагатай ажиллах ёстой. МАНАН-г зайлуулчуул Монгол сайхан болно гэсэн МАНАН-ын зарим дарга нарыг зайлуулсан үнэн сайжраад байгаа юм харагдахгүй байна. УИХ-ын дарга Г.Занданшатар үүн дээр санаачлагатай ажил. АТГ, Прокурор удирдлагуудыг сольсон. Шүүхээ өөрчлөхгүй юм уу? Дутуу алсан могой шиг шүүх хяналтын байгууллагыг зэрэмдэглэж болдог юм уу? Төрийн 3 өндөрлөгт хууль хяналтын байгууллагыг шинэчлэх эрхийн өгсөн. Хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол чадахгүй гэдгээ ард түмэндээ хэл. Өнөөдөр УИХ дээр ярьж байгаа зүйл өндөр өнжүүлэх шиг жижиг сажиг зүйл ярьсаар байгаад ажлын цаг дуусаж байна. Иргэдийн амьдралд өөрчлөлт орохгүй байна. Г.Занданшатар даргаа томоохон асуудлууд руугаа орьё" гэв.

Хаха 3 4 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБулган аймаг: Уул уурхайн компаниудад шалгалт явуулж хэд хэдэн зөрчил илрүүлжээ
Дараагийн нийтлэл Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр өрсөлдөнө

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

3 СЭТГЭГДЭЛ

  1. МАНААС ЮУ ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮИ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛ ОЛОНХИ БҮГД ИИГ АРД ТҮМЭН ӨГСӨН ХИИСЭН АЖИЛ НЫ АРД ТҮМНИИ ЭСРЭГ

  2. Энэ Занданшатар дэндүү үлбэгэр,эрч нь гарсан дээс шиг амьтан юмаа? Бас ч нилээн уучихдаг болтой,улаанхамарласан архичин дүртэй юмаа!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү