Нүүр хуудас Мэдээ Ховд аймаг: Анх удаа дурангаар түрүү булчирхай авах мэс засал хийлээ

Ховд аймаг: Анх удаа дурангаар түрүү булчирхай авах мэс засал хийлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Монголын мэс заслын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Баян-өндөр, хагалгааны сувилагч Д.Одгэрэл нар энэ сарын 21-24-ний өдрүүдэд Ховд аймагт урилгаар ажиллалаа. Тэд Ховд аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн их эмч Ж.Ганхуяг болон тус тасгийн бусад эмч нарын хамт орон нутагт анх удаа "Дурангаар түрүү булчирхай авах мэс засал" хийлээ.

   Одоогийн байдлаар 40 орчим иргэн энэ төрлийн үзлэг оношлогоонд хамрагдсанаас 6 иргэнд дурангаар түрүү булчирхай авах мэс засал, 5 иргэнд нээлттэйгээр түрүү булчирхай авах мэс засал хийжээ. БОЭТ нь энэ төрлийн хагалгааны тоног төхөөрөмжтэй болсоноор цаашид эмч ажилтнуудаа сургаж дадлагажуулан орон нутагтаа Дурангаар түрүү булчирхай авах мэс засал хийх боломж бүрдэж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЛуужин Дарханыг заах болтугай
Дараагийн нийтлэл Хятад улсын хоёр иргэн "Эмээлт"-д 20 тонн муудсан маханд өнгө оруулагч, үнэр дарагч хольж нийслэл рүү нийлүүлсэн байж болзошгүй

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү